Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Танилцуулга

Монгол улс 2005 оны 4 дүгээр сарын 29-нд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх амлалт авсан бөгөөд энэ зорилтын хүрээнд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж байна.

Иймд ашиг сонирхлын зөрчил, нийтийн алба, нийтийн ашиг сонирхол, нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчил зэрэг нэр томъёо, тодорхойлолтууд болон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг олон нийтэд ойлгуулан таниулах, сэтгүүлчдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар бичих чадварыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор энэ сайтыг бүтээв.

Сайтад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй "Засаглал, ил тод байдлыг дэмжих" төслийн хүрээнд боловсруулсан гарын авлага болон Авлигатай тэмцэх газраас гаргасан "Нийтийн албан тушаалтан танд хуулиар юуг зөвшөөрч, юуг хориглох вэ?" гарын авлагаас ашиглав.

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД

БЭЛТГЭСЭН ВИДЕОНУУД