Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Ашиг сонирхлын зөрчил
Нийтийн ашиг сонирхол
Хувийн ашиг сонирхол
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Нийтийн алба

Нийтийн алба гэдэгт төрийн албыг бүхэлд нь хамруулан ойлгож болно. Тиймээс нийтийн алба нь нийт иргэдийн эрх ашигт нийцсэн төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ” хэмээн тодорхойлжээ.

Нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн алба болон татвар төлөгчдийн бий болгосон төсвийн хөрөнгөтэй их бага ямар нэгэн хэмжээгээр харилцдаг субъектийг хамааруулан ойлговол зохино. Авлига, албан тушаалын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлийг зөвхөн төрийн албатай хамааралтай мэт явцуу  ойлголтыг өөрчлөх зорилгоор хууль тогтоогчид энэ нэр томьёог авч хэрэглэсэн.

Судлаачдын үзэж байгаагаар төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн удирдлагууд, ямар нэгэн байдлаар нийтийн эрх ашгийг илэрхийлж байгаа буюу үр ашгийг нь нийтээрээ хүртэх гадаадын техникийн туслалцаатай хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж буй удирдах албан  тушаалтнуудыг нийтийн албанд оруулдаг байна.

”Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.

Нийтийн албан тушаалтанд:

- төрийн улс төрийн,
- захиргааны,
- тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
- төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,
- төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан,
- хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан,
- нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хамаарна.

Нийтийн ашиг сонирхол гэж юу вэ?

Хуульд “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэл хэмээн тодорхойлсон. Албан тушаалтан Таны хашиж байгаа ажил,  алба бол зөвхөн нийтийн ашиг сонирхолд чиглэж байх ёстой.

“Засаглалын үзэл баримтлал, нэр томьёоны тайлбар бичиг”-ийн 87 дахь талд “Нийтийн ашиг сонирхол /public interests/ гэдэг нь хувь хүмүүсийн тус тусын сонирхлын нийлбэр, эсхүл тухайн нэг бүлгийн сонирхол биш, харин нийт иргэдийн нийтлэг сонирхол юм. Төрийн бүх албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг өөрсдийн болон хувийн ашиг сонирхлоос ангид байлгах үүрэгтэй байдаг. Энэ зарчим Засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, үйлчилгээ үзүүлж байгаа хэн боловч тэдний төрийн жинхэнэ албан хаагч, орон тооны болон орон тооны бус, түр, гэрээт ажилтан, удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх, сайн дурын ажилтан байхаас үл хамааран бүгдэд хамааралтай” хэмээн бичсэн байна.

Нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчил гэдэг нь