Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Ашиг сонирхлын зөрчил
Нийтийн ашиг сонирхол
Хувийн ашиг сонирхол
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Хувийн ашиг сонирхол

Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ.

“Засаглалын үзэл баримтлал, нэр томьёоны тайлбар бичиг”-ийн 81 дэх талд “Хувийн ашиг сонирхол /private interests/ гэдэгт ажилтанд байж болох хувийн, мэргэжлийн, бизнесийн сонирхлоос гадна түүний хувийн болон ажил төрлийн холбоотой хүмүүсийн сонирхлыг ойлгодог. Энд хамаатан садан, танил талыг нь хамруулж болно. Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхол гэдэг нь тухайн ажилтанд ашиг хонжоо бий болгох, эсхүл хор хөнөөл учруулж болох хүмүүсийн, эсхүл бусдад ашиг хонжоотой, эсхүл давуутай бус байдал бий болгохыг зорьж байгаа тухайн ажилтны сонирхол юм. Ийм сонирхолд санхүүгийн бодит, эсхүл болзошгүй ашиг, алдагдал, өмч хөрөнгө, хувьцаа, төлөгдөөгүй зээл, эсхүл бэлэг сэлт, хангамж, үүний дотор ажил олгох, давхар ажил гүйцэтгэх явдал багтаж болно. Хувийн бусад сонирхол заавал хөрөнгө мөнгөтэй холбоотой бус боловч тухайн ажилтны санаа бодол, шийдвэрийг өөрчилж болох хувийн болон гэр бүлийн харилцаа, спорт, соёлын үйл ажиллагаа мөн адил хамаарч болно” гэжээ.