Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББХолбоо барих
ХУУЛЬ, ТОГТООМЖ
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ
Ашиг сонирхлын зөрчлийн төрөл
Хориглолт
Хязгаарлалт
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
НИЙТИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА
Ашиг сонирхлын зөрчлийн нийтлэг төрлүүд

Ашиг сонирхлын зөрчлийн дараах нийтлэг төрлүүд байдаг бөгөөд улс орон бүр өөрсдийн хууль, тогтоомжоор нарийвчлан зохицуулдаг байна. Үүнд,

- Төрийн албан хаагч ямар нэг байдлаар хувийн сонирхлын зөрчилд орж болзошгүй шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх
- Тодорхой асуудлаар шийдвэр гаргахад эрх мэдэл, ажил, албан тушаалын байдал, танил талын хүрээгээ ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх
- Ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө ивээл үзүүлж, давуу эрх олгох
- Төрийн албан хаагч нь ажил үүрэгт нь нөлөөлөхүйц болон хяналт тавих үүрэгт нь багтдаг өөр бусад ажил, албан тушаал эрхлэх, хавсран гүйцэтгэх
- Аливаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон бусад хуулийн этгээдийн удирдах байгууллагын гишүүн байх
- Шууд удирдлага буюу хяналт тавьдаг албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, садан төрлийн холбоотой байх
- Төрийн албанаас гарснаас хойш тодорхой хугацаанд хяналтын үүрэг функцын хувьд холбоотой байсан байгууллагад ажиллах
- Төрийн албан тушаал эрхэлж байх явцдаа олж авсан мэдээллээ ашиглах буюу ашиглахыг зөвшөөрөх.

Ашиг сонирхлын зөрчил нь хэд хэдэн янзаар илэрч болдог. Тухайлбал:

Нэг. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд:
- Хувийн хэвшлийн байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа өөрийн танил байгууллагыг дур мэдэн сонгох, эсвэл сонгон шалгаруулалт явуулахгүй байх
- Лиценз, зөвшөөрлийг хууль, тогтоомж зөрчиж танил талдаа олгох
- Төрийн албанаас гарсныхаа дараа ажил үүргийнхээ хувьд холбоотой байсан хувийн хэвшлийн байгууллагад ажилд орох.

Хоёр. Төрийн албан тушаал эрхлэхэд:
- Өөрт ямар нэг хамаарал бүхий компани нь тендерт өрсөлдөж буй нөхцөлд тендерийн комиссын сонгон шалгаруулах үйл явц, шийдвэр гаргалтанд оролцох
- Тендерийн комиссын гишүүн болох доод албан тушаалтандаа захиа, даалгавар өгөх, элдэв нөхцөл болзол тавих
- Танил бус боловч шударгаар сонгогдсон байгууллагын ажлыг хойш тавих, ялгаварлан гадуурхах.

Гурав. Албаны мэдээ, мэдээллийг ашиглахад:
- Тендерийн сонгон шалгаруулалтын нөхцөл болзлыг нийтэд зарлаагүй үед танил байгууллагадаа урьдчилан мэдээлэх
- Нийтэд нээлттэй байх ёстой мэдээ, мэдээллийг нуун дарагдуулах
- Албаны мэдээ, мэдээллийг ашиглан танил байгууллагадаа зөвлөгөө өгөх.

Дөрөв. Бусдын өмнө үүрэг амлалт авах аливаа нөхцөл байдлыг бүрдүүлэх:
- Албан үүргээ гүйцэтгэхтэй шууд буюу шууд бус холбоотойгоор бэлэг буюу бусдын үйлчилгээг шууд буюу шууд бусаар хүлээн авах
- Өөрийн хянан шалгадаг үйлчилгээний байгууллагаас үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй аливаа үйлчилгээ авах.

Тав. Хөрөнгө оруулалт хийхэд:
- Өөрийн хянан шалгадаг болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хөрөнгө оруулалт хийх
- Олон нийтэд зарлагдаагүй мэдээллийг ашиглан давуу байдлыг олж авах үүднээс хөрөнгө оруулалт хийх.

Зургаа. Бусад ажил хавсран гүйцэтгэхэд:
- Албан үүргийн хувьд холбоотой байгууллагын удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах
- Албаны мэдээ, мэдээллийг ашиглан бусдад зөвлөгөө өгөх компани ажиллуулах
- Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа албан үүргийн хувьд холбоо харилцаатай байсан компанид ажилд орох зэрэг юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг хуулиар тогтоож өгсөн бөгөөд нийтийн албан тушаалтнууд энэ хориглолтыг дагаж мөрдсөнөөр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө ашиг сонирхлын зөрчилд орохоос хамгаалах боломжтой.

Харин иргэд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн бус байгууллагууд эдгээр хориглолт, хязгаарлалтыг танин мэдсэнээр хуулийн хэрэгжилтийг хангахад оролцох, үнэлгээ мониторинг хийх, өөрсдийн эрхээ хамгаалах, нийтийн албыг хувийн сонирхолд урвуулан ашиглахаас сэргийлэх боломжтой болох юм.