СОНГУУЛИЙН ЁС ЗҮЙ
СОНГУУЛЬ МЭДЭЭЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
СОНГУУЛИЙН ЁС ЗҮЙ
Сэтгүүл зүй бол ёс зүйн асуудлыг олон талаас нь хамаардаг адармаатай мэргэжил юм. Хүн бүрт ёс зүйн өндөр мэдрэмж байдаггүй байна. Ийм учраас эмч, өмгөөлөгч, сэтгүүлч гээд олон мэргэжлийн хүмүүс ёс зүйн код баталж мөрддөг. Энэ бол тухайн мэргэжлийн хүмүүсийн үг дуугүй дагаж мөрдөх зарчмуудын жагсаалт юм.

Ёс зүй:

- Ёс суртахуун: зан суртахуун, хүмүүжил
- Ёс журам: биеэ авч явах байдал, үйлдэл

Хариуцлага: Хэн нэгний өмнө хүлээнэ: Энэ нь үүргээс үүдэн гардаг. Үүрэг, хариуцлага хоёр нягт холбоотой.
Нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ. Нийгэм - олон нийт: нийгмийн янз бүрийн давхарга: сэхээтэн, баян ядуу гэх мэт бүлэг хүмүүс: нас хүйс, мэргэжил боловсрол, үзэл бодол өөр гэх мэт
Үүрэг: олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллээр хангах
Хариуцлага: олон нийтийн өмнөөс хяналт тавих

Олон нийтийн эрх ашиг сонирхол – улс оронд болж байгаа үйл явдал, хэрэг явдал, нөхцөл байдлын тухай үнэнийг мэдэх, тодорхой мэдээлэл, мэдэгдлийг олж мэдэх эрх, хэрэгцээ юм.

Мэдээллийг сэтгүүлчид мэдээ, тайлбар, шүүмжлэлт материал, зураг гэх мэт олон хэлбэрээр хүргэдэг.

Сонгуулийн үед олон нийтийн ашиг сонирхол бүр илүү болдог. Энэ нь иргэдийн төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх анхны боломж юм.

Үндсэн Хуулийн 3-р зүйл:
Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл иргэдийн гарт байна. Монгол улсын иргэн нь төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй бөгөөд өөрийн сонгосон төлөөллөөр дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ.

Сэтгүүлч сонгуулийг мэргэжлийн өндөр түвшинд сурважлан мэдээлэх ёстой. Мэргэжлийн өндөр түвшин гэдэг нь ёс зүйтэй байх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм.

"Сэтгүүлчид ардчиллыг өнгөн талаас нь харж, нийтлэл, нэвтрүүлэгтээ гоёж чимэглэхээсээ илүү мэргэжлийн байр сууринаас ардчилалд хандах бодит шаардлага байгаа..." хэмээн ОУСХ-ны гарын авлагад дурьдсан.

Ёс зүйн ерөнхий зарчмууд:
- Улс төрийн нам, нэр дэвшигчдээс хараат бус байж олон нийтэд үйлчлэх,
- Толгой эргэм сайхан амлалтуудад хууртахгүй байх ( нэг талыг барихгүй, туйлшрахгүй, тал тохой татахгүй, алагчлахгүй байх)
- Мэргэжлийн алдаа гаргаж, улс төрийн нам, нэр дэвшигчдийн өгөөш болохгүй байх (баримт фактаа нягтлах, баталгаагүй эх сурвалжид найдахгүй байх, мэдээ, мэдээллийн боловсруулалт сайн байх гэх мэт)
- Сонгуулийн сонгуулийн кампани, сонгуулийн үйл явц, санал хураалтын үеийн булхайг илчлэх, илрүүлэх

Шударга бус мэдээлэл, үйлдлийг мэдсээр байж, нуун дарагдуулах нь сэтгүүлчдийн ёс зүйн том зөрчил юм.
Сэтгэгдэлүүд (0)
Код, сэтгэгдэл талбар хоосон байж болохгүй.
Код талбарын дээд хэсэгт байрлах зураг дээр байгаа 6 оронтой тоо үсэгний хослолыг код талбарт оруулна уу.
Илгээх