“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
“Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллага, Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-тэй хамтран “Нээлттэй нийгэм” Форумын санхvvжилтээр “Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” төслийг 2004 оны 3-р сарын 20-ноос 7-р сарын 20 хvртэл амжилттай хэрэгжvvлж дууслаа. Төслийн vйл ажиллагааг дэмжин Монголын Сонины холбоо (МоСХ), Монголын Чөлөөт Сонинуудын холбоо (МЧСХ) хамтран ажиллав.
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Сонгуулийн тухай мэдээлэхдээ сэтгүүлчид Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Пактын 19-р зүйлийг иш үндэс болгон иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хүндэтгэн үзэж, олон нийтийн эрх ашигт үйлчилж байх эрхэм үүргээ дээдлэхийн хамт дараах зарчмыг баримтлан ажиллана.
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” бага хурал 2004 оны 04-р сарын 14-нд “Чингис зочид” буудлын хурлын оролцогчид УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр ажиллах “Хэвлэлийн цэцийн ажиллах дүрэм”, Хэвлэлийн түр цэцийн бүрэлдэхүүн, “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим”-ын ажлын хэсгийн боловсруулсан санал дээр үндэслэн хэлэлцэж батлав.

ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа “Чөлөөтэй ба шударга байх нь” төслийн үйл ажиллагааны хүрээнд 2004 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг сурвалжилж нийтэд мэдээлэх үед сэтгүүлч, нэр дэвшигчээс гаргасан гомдлыг эвлэрүүлэн шийдвэрлэх харилцааг зохицуулах эрх, үүрэг бүхий Хэвлэлийн Цэц (цаашид “Цэц” гэх)-ийг байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” төслийн хүрээнд батлагдсан “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим”-ыг дагаж мөрдсөнтэй холбогдуулан нэр дэвшигч, сэтгүүлчдийн хоорондын маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх зорилго бүхий Хэвлэлийн Цэцийг 2004 оны 4-р сарын 14-нөөс 07-р сарын 10-ныг хүртэл түр хугацаагаар ажиллууллаа.
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
Энэхүү судалгааг тухайн төслийг зориулсан хэсэг болох сэтгүүлчдийн дунд явуулсан болно. Энэ нь төслийн зорилго, зорилт, үйл ажиллагааг сэтгүүлчид хэрхэн үнэлж, дүгнэж буйг тандах, мэргэжлийн ёс зүй, хэвлэлийн өөрийн зохицуулалтын тухай сэтгүүлчдийн ойлголт, хандлагыг судлах, цаашид мэргэжлийн ёс зүйн зарчим баримтлахад сэтгүүлчдэд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх зорилготой болно.
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?

ЮНЕСКО-ын  “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл харилцааны хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон “Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Ардчилсан сонгууль ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд  олон нийт, сэтгүүлчдийн дунд УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр монголын хэвлэл мэдээлэл хэрхэн ажилласан талаарх үнэлгээний судалгаа, санал асуулга явуулсан юм.