“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СЭТГҮҮЛЧДИЙН ҮНЭЛЭМЖ

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ХҮРЭЭ
Энэхүү судалгааг тухайн төслийг зориулсан хэсэг болох сэтгүүлчдийн дунд явуулсан болно. Энэ нь төслийн зорилго, зорилт, үйл ажиллагааг сэтгүүлчид хэрхэн үнэлж, дүгнэж буйг тандах, мэргэжлийн ёс зүй, хэвлэлийн өөрийн зохицуулалтын тухай сэтгүүлчдийн ойлголт, хандлагыг судлах, цаашид мэргэжлийн ёс зүйн зарчим баримтлахад сэтгүүлчдэд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх зорилготой болно.

Судалгааны мэдээллийг анкетын аргаар бүрдүүлж, Улаанбаатар хотод байрлалтай 30 гаруй радио, телевиз, сонин хэвлэлд мэдээлэл, нийгэм, улс төрийн чиглэлээр ажилладаг 200 сэтгүүлчийг түүвэрлэн хамруулсан болно. Энэ нь монголын нийт сэтгүүлчдийн 10 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр хамгийн идэвхтэй ажиллаж байсан сэтгүүлчдийг төлөөлсөн болно.

Мэдээлэл боловсруулалтын үед хүчингүй болсон анкет байгаагүй бөгөөд сэтгүүлчид асуулга бүрт идэвхтэй, нямбай хариулсныг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хүснэгт 1. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулсан байдал

СЭТГҮҮЛЧ БА ЁС ЗҮЙ
Сэтгүүл зүй бол ёс зүйн асуудлыг олон талаас нь хамаардаг адармаатай мэргэжил бөгөөд хувь хүний ёс суртахуун (зан суртахуун, хүмүүжил) болон ёс журам (биеэ авч явах байдал, үйлдэл)-тай холбоотой. Ардчилсан нийгэмд сэтгүүлчид олон нийтийн өмнө онцгой үүрэг хүлээж, чөлөөтэй, шударга сонгуульд жинтэй хувь нэмэр оруулдаг. Иргэдийн төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх анхны боломж нь ардчилсан сонгууль бөгөөд энэ үед олон нийтийн ашиг сонирхол бүр илүү болдог. Сонгуулийн үеэр сэтгүүлч олон нийтийн эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, улс орныхоо ирээдүйг юу юунаас илүү эрхэмлэн мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь чухал юм. Ийм учраас 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд сэтгүүлчдийг ёс зүйгээ баримтлан ажиллахыг уриалсан билээ.

Судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн 87.5% нь "Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим" батлагдсан тухай сонссон, 12.5 % нь сонсоогүй байна. Ёс зүйн зарчим батлагдсан тухай мэдээллийг сэтгүүлчид ихэнхдээ телевиз, сурталчилгааны хуудаснаас хүлээн авсан байна.
График 1. Мэдээлэл авсан байдал