“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа “Чөлөөтэй ба шударга байх нь” төслийн үйл ажиллагааны хүрээнд 2004 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг сурвалжилж нийтэд мэдээлэх үед сэтгүүлч, нэр дэвшигчээс гаргасан гомдлыг эвлэрүүлэн шийдвэрлэх харилцааг зохицуулах эрх, үүрэг бүхий Хэвлэлийн Цэц (цаашид “Цэц” гэх)-ийг байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
1.2. Энэхүү дүрмийг МСНЭ, Монголын Сонины Холбоо (МСХ), Монголын Чөлөөт Сонинуудын Холбоо (МЧСХ)-ны хамтарсан бага хурлаас батлав. |
1.3. Цэц нь МСНЭ-ийн дэргэд ажиллах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна.

Хоёр. Yйлчлэх хүрээ

2.1. Цэцэд гомдол гаргагч этгээд нь нэр дэвшигч, сэтгүүлч (тэдгээрийг цаашид “гомдол гаргагч” гэх) байна. Дүрмийн үйлчлэх хүрээ нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой гомдол байна.

Гурав. Цэцийн бүрэлдэхүүн

3.1. Цэц нь 5 гишүүнтэй байх бөгөөд энэ дүрмийн 1.2-т заасан хурлаас сонгогдсон байна.
3.2. Цэц нь мэргэшсэн, туршлагатай, нэр хүндтэй гишүүдээс бүрдэх бөгөөд МСНЭ, МСХ, МЧСХ тус бүрээс 1 хүн, хуульч мэргэжлийн цолтой 2 хүн байна.
3.3. Цэцийн даргыг гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгоно.
3.4. Цэц нь дотоод ажлыг зохион байгуулж ажиллах нарийн бичгийн даргатай байх бөгөөд Цэцэд хандсан гомдол хүлээн авах, гишүүдэд танилцуулах, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай мэдээлэл, баримтыг зохих этгээдүүдээс гаргуулах, гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүргийг гүйцэтгэнэ.

Дөрөв. Цэцийн гишүүдийн эрх, үүрэг
4.1. Цэц нь гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Энэхүү дүрмийн 2.1-д зааснаас бусад асуудлаарх гомдлыг хүлээн авахгүй.
4.2. Цэцийн гишүүд нь дараах эрхтэй:

4.2.1. Гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримт, шаардлагатай
мэдээллийг гомдол гаргагчаас гаргуулах,
4.2.2. Цэцийн шийдвэрийг талуудад хүргэж, нийтэд мэдээлэх,
4.2.3. Шаардлагатай бол мэргэжлийн шинжээчдийг оролцуулах,
4.2.4. Yйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангуулах,
4.2.5. Урамшуулал авах.

Тав. Гомдол гаргах болон түүнийг шийдвэрлэх журам

5.1. Гомдол гаргагч нь МСНЭ-д хандаж, гомдлыг бичгээр үйлдэх бөгөөд Цэцийн нарийн бичгийн даргад бүртгүүлэн, хүлээлгэж өгнө. Гомдол гаргахтай холбоотойгоор төлбөр хураамж төлөхгүй.
5.2. Нарийн бичгийн дарга гомдлыг хүлээн авч, бүртгэсэн даруйдаа Цэцийн даргад танилцуулан, зохих ажиллагааг явуулна.
5.3. Гомдлыг шийдвэрлэх хэлбэр нь Цэцийн хурал байна.
5.4. Цэц нь гомдол хүлээн авснаас хойш ажлын 3-7 өдрийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
5.5. Хурлын товыг Цэцийн дарга тодорхойлон зарлаж, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
5.6. Цэц нь талуудыг эвлэрүүлж, шийдвэрийг өөрийн зохицуулалтын зохимжтой хэлбэрээр олон нийтэд түгээнэ.
5.7. Гомдол гаргагчийн шүүхэд хандах эрх нээлттэй байна.

Зургаа. Дүрмийн хүчинтэй байх хугацаа

6.1. Энэхүү дүрэм 2004 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн 2004 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Монголын Сонины Холбоо
Монголын Чөлөөт Сонинуудын Холбоо