“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” бага хурал 2004 оны 04-р сарын 14-нд “Чингис зочид” буудлын хурлын оролцогчид УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр ажиллах “Хэвлэлийн цэцийн ажиллах дүрэм”, Хэвлэлийн түр цэцийн бүрэлдэхүүн, “Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах зарчим”-ын ажлын хэсгийн боловсруулсан санал дээр үндэслэн хэлэлцэж батлав. Хэвлэлийн цэцийн  бүрэлдхүүнд МСНЭ,  МСХ, МЧСХ-ноос тус бүр нэг хүн, хуульч мэргэжилтэй дараах хүмүүсийн ажиллуулахаар батлав.

       1. Цэвээний Бат-Орших
Радио телевизийн сэтгүүлч, Төрийн захиргааны удирдлагын ажилтан мэргэжилтэй. 1972-1975 онд Монгол телевизийн сурвалжлагч, 1975-1980 онд Улаан-Од сонины утга зохиолын ажилтан, 1980-1985 онд Монголын ардын армийн Улс төрийн газрын хэвлэл хариуцсан зааварлагч, 1987-1993 онд Улаан-Од сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1994-1996 онд Монголын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, 1996-2002 онд Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, 2002-2003 онд Монголын радио, Улаанбаатар таймс сонины АНУ дахь гэрээт сурвалжлагч, 2003 оноос Хууль зүйн үндэсний төвийн сонин сэтгүүлийн нэгдсэн редакцийн эрхлэгчээр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн, мэргэжилтний зөвлөлийн гишүүн. Орос, англи хэлний мэдлэгтэй.

      2. Энхболдын Болорчулуун
1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй, Өмгөөлөл хууль зүйн “Сувд” товчооны захиралаар ажиллаж байна.
Оюуны өмчийн эрх зүй, хэвлэл мэдээллийн эрх зүй, бизнесийн эрх зүй, татварын эрх зүй, банк санхүүгийн эрх зүйн өмгөөлөгчийн чиглэлээр мэргэжиж ажиллаж байгаа.
1988-1996 онд Цагдаагийн байгууллагад, 1997 оноос өмгөөлөл хууль зүйн “Сувд” товчооны захиралаар ажиллаж байна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МYХАYТ-ын дэргэдэх Yндэсний Арбитрын арбитрч.
Орос, англи хэлний мэдлэгтэй.

       3. Ононгийн Чинбаяр
1971 онд Улаанбаатар хотод төрсөн. Орчуулагч мэргэжилтэй, Монголын Чөлөөт Сонинуудын Холбооын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Утга зохиолын орчуулга, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжиж ажиллаж байгаа.
1994-1996 онд “Ардын эрх” сонинд сурвалжлагч, 1996-1997 онд “Толь” сонины эрхлэгч, 1997-2000 онд “Маш нууц” сонины эрхлэгч, 2000 оноос МЧСХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Орос, англи хэлний мэдлэгтэй. Магистр.

        4. Лувсандашийн Нинжжамц
1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Философийн багш, сэтгүүлч мэргэжилтэй, “Face PR” агентлагийн захирлаар ажиллаж байна. Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжиж ажиллаж байгаа.
1996-1998 онд “Толь” сонинд эрхлэгч, 1998-1999 онд “Зууны мэдээ” сонинд эрхлэгч, 1999-2001 онд “Хүмүүс” сонинд сурвалжлагч, 1999-2003 онд Монголын Сонины Холбооны гүйцэтгэх захирал, 2002-2004 “Монголын сонин” ХХК-д дэд захирлаар ажиллаж байна.
Орос, англи хэлний мэдлэгтэй. Магистр

        5. Дорждамбын Зүмбэрэллхам
1960 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй, Цагдаагийн академийн дэд захирал, Хууль Зүйн Yндэсний Төвийн Криминологийн судалгааны секторын эрхлэгчээр ажиллаж байна. Боловсролын тэргүүний ажилтан. Харьцуулсан эрх зүй, бизнесийн эрх зүй, Эрүүгийн эрх зүйн салбараар мэргэжиж ажиллаж байгаа. 1984-1989 онд Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс, 1989-1992 онд Улсын мөрдөн байцаах газар, Цагдаагийн дээд сургууль, 1989-2001 онд Хуульчдыг давтан сургах төв, 2001 оноос Цагдаагийн академийн дэд захирлаар ажиллаж байна. Орос, англи хэлний мэдлэгтэй.