“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
“Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллага, Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-тэй хамтран “Нээлттэй нийгэм” Форумын санхvvжилтээр “Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” төслийг 2004 оны 3-р сарын 20-ноос 7-р сарын 20 хvртэл амжилттай хэрэгжvvлж дууслаа. Төслийн vйл ажиллагааг дэмжин Монголын Сонины холбоо (МоСХ), Монголын Чөлөөт Сонинуудын холбоо (МЧСХ) хамтран ажиллав.

Төслийн зорилго, зорилт:
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгvvлчдэд сонгууль сурвалжлах олон улсын нийтлэг жишигт хvрсэн стандарт зарчмыг боловсруулж, даган ажиллах, тvvний vр дvнг тодорхойлох, цаашид сонгуулийн кампанит ажлыг сурвалжлахад тогтсон зарчим бий болгож цаашид хэвшvvлэх ажлын эхлэлийг тавихад чиглэгдсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн кампанит vйл явцыг бизнесийн ашиг орлого хөөцөлдөж эрх барьж байгаа болон аль нэг улс төрийн хvчинг дэмжих, тэднийг сурталчилахад бус харин олон нийтэд зөв сонголт хийхэд нь туслаж, тэнцвэртэй, бодит мэдээллээр хангахыг илvvд vзэх ёстой зарчмыг баримтлахыг гол зорилго болгон ажиллалаа. Yvний тулд хэвлэл мэдээлэл болон сэтгvvлчид маань Ардчилал хөгжсөн, хөгжиж байгаа улс орнуудын нэгэн адил олон нийтийн өмнө өндөр vvрэг хариуцлага хvлээдэг, чөлөөтэй, шударга сонгуульд жинтэй хувь нэмэр оруулах ухамсартай болгох, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмын тухай ойлголтын хөрс суурийг нийгмийн харилцаанд бий болгох, туршилтын хэлбэрээр ажиллуулах, vр дvнг тооцох, цаашид энэ алхамыг хэрэгжvvлэх арга зам, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлаа тодорхойлох зэрэг тодорхой зорилт тавин ажиллалаа.

Yvний дагуу “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”  батлаж, Хэвлэлийн тvр цэц ажиллуулав.