ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙХ ЭРХ
МЭДЭХ ЭРХ: МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙХ ЭРХ
Таны төлөөлөлтэй байх эрх сонгох, сонгогдох эрх чөлөөгөөр дамжин хэрэгждэг. Сонгуулийг шударга чөлөөтэй явуулахын тулд мэдээлэл туйлын чухал.  Та өөрийн сонгосон төлөөллөөр дамжуулан төрийн хэрэгт шууд оролцоно. Таны төлөөлөл УИХ, хот, дүүрэг, хороо, аймаг, сум, баг гээд бүх шатанд байдаг. Та сонгуульд оролцож, саналаа өгөхдөө аж амьдралаа дээшлүүлнэ гэж итгэж, өөрчлөлт хийхийн төлөө байдаг.
МЭДЭХ ЭРХ: МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Ардчилсан нийгэмд мэдээлэл чөлөөтэй, ил тод байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Энэ чөлөөт байдлыг хангахын тулд иргэд мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрхтэй байх ёстой. Энэ бүлэг эрхийг мэдээллийн эрх чөлөө гэнэ.
Дарангуйллын нийгэмд улс орны үнэн бодит байдлын тухай мэдээлэл хаалттай байдаг. Тийм нийгмийн иргэд төр засгийн хяналт, мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрээс тулгасан мэдээллийг хүлээн авдаг.
Тэгвэл ардчилсан, чөлөөт нийгэмд мэдээлэл бол хүчил төрөгч юм.