Эрхэм Сэтгүүлч Танд зориулав
Ардчилсан шударга сонгуулийн үр дүн, олон нийтийн сонголтод хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлж байгаа сонгуулийн талаар мэдээ, мэдээлэл үнэн зөв, бодитой, тэнцвэртэй байх нь эн тэргүүний ач холбогдолтой юм. Үүний тулд хэвлэл мэдээлэл, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс хараат бус байж, мэргэжлийн түвшинд ажиллан, гагцхүү сонгогч түмний эрх ашигт үйлчлэх ёстой.


Сонгуулийг сурвалжилж, сурталчлах нь ардчилсан нийгмийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл  үнэхээр сэтгүүл зүйн зарчмаар ажиллаж чадаж буй эсэх, редакцийн хараат бус  байдлаа хадгалж чадаж буй эсэхийн сорилт шалгуур болдог.

Сэтгүүлч сонгуулийг мэргэжлийн өндөр түвшинд сурвалжлан мэдээлэх ёстой. Мэргэжлийн өндөр түвшин гэдэг нь ёс зүйтэй байх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм.

Олон нийт сонгуульд оролцож буй бүх талуудын тухай үнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг хүлээн эрхээ эдлэхэд чин шударгаар туслах нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудын үүрэг билээ.

Энэ үүргээ нэр төртэй биелүүлж мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэн сахиж ажиллахад энэ вэб сайт дахь мэдээлэл тусална гэдэгт найдаж байна.

 “Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр дэмжлэг үзүүлэх нь”
зааварлагчдад зориулсан гарын авлага

 

Сонгууль сурвалжлах сэтгүүл зүйн ур чадварыг дээшлүүлэх шинэ аргын талаар өгүүлсэн энэ гарын авлагад сонгуулийн тухай чухал мэдээллүүд, мөн мэдээ, нийтлэл бичих арга техник болоод түүнийхээ төлөө үүрэх үүрэг хариуцлагын талаар өгүүлнэ. Гарын авлагыг сонгууль, санал хураалтын үеэр дэлхийн хэмжээнд өргөн цар хүрээгээр ашиглаж болох боловч нэн тэргүүнд улс төрийн байдал тогтвор муутай орнууд буюу ардчилалд шилжиж буй орнуудын сэтгүүлчдийг зааварчлах хэрэглүүр болгох зорилгоор тусгайлан боловсруулсан юм.

Юуны өмнө, тухайн гарын авлагыг бидний нэрлэж заншсанаар “зааварлагч” хэмээх ур чадвар дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг тэдгээр хүмүүст зориулсан гэдгийг та бүхэн олж мэднэ. Энэ гарын авлага нь зааварчилгаа буюу сургалт явуулдаг хүмүүст зориулагдсан хэрэглүүр билээ.

Сурвалжлагчид, эрхлэгчид болон удирдлагууд ч мөн адил ХМХ-ээр сонгуулийг хэрхэн сурвалжлах талаар судалж, ур чадвар, дадлага туршлагаа дээшлүүлэх боломжтой ажээ. Тийм ч учраас энд өгүүлэгдэж буй мэдээллийг аль болох өргөн цар хүрээнд түгээн тарааж, сэтгүүлчийн хөтөч болгоход ашиглах нь зүйтэй юм.

Тус гарын авлага нь (Rйseau Libertй) байгууллагын хэрэгжүүлж буй сэтгүүл зүйн хөгжлийн хөтөлбөрийн үр дүнд бий болсон бөгөөд Канадын Олон улсын Хөгжлийн CIDA агентлаг санхүүжүүлсэн юм. 

Энэ гарын авлагыг монгол дээр орчуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье.

Гарын авлагыг бүрэн эхээр нь энд дарж PDF хувилбараар татаж авч болно.

ХОЛБООСУУД