СОНГУУЛИЙН ЁС ЗҮЙ
СОНГУУЛЬ МЭДЭЭЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
СОНГУУЛЬ МЭДЭЭЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
•    Ардчилсан нийгмийн онцлог шинж нь засаг төрөө нээлттэй сонгох иргэдийн боломж, шударга үйл явц юм.
•    Иргэн бүрийн чөлөөт, шударга сонгуулиар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхийг ардчилсан улс орнуудад олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг.
•    Монгол Улсын Үндсэн Хуулиар иргэдийн шууд оролцооны эрх, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан байдаг. 

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 21-р зүйл:
Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй 

•    Сонгууль бол иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх анхан шатны бөгөөд суурь эрх юм
•    Засаг төрөө товхинуулахад иргэний зөв сонголт туйлын чухал бөгөөд түүний саналд чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлнэ. Ийм учраас сонгуулийн үед иргэдийн үнэн мэдээлэл олж авах эрх, ашиг сонирхол бүр илүү болдог
•   Үүнд хэвлэл мэдээлэл онцгой үүрэг хүлээдэг билээ. Улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийнхаа сурталчилгаанд хэвлэл мэдээллийн нөлөө, хүчийг илүү ашиглах сонихолтой байдаг.

Сонгуулийн сурталчилгаа

•   Тухайн нэр дэвшигчийн төлөө аль болох олон санал өгүүлэхийн тулд үзэл санаанд нь нөлөөлөх зорилгоор олныг хамарсан кампанит ажил зохион байгуулах үйл явцыг сонгуулийн сурталчилгаа гэнэ
•  Сонгуулийн сурталчилгаа нь тодорхой хугацаанд явагдах бөгөөд сонгогчдын сэтгэл санаанд эргэлт хийх хүртэл нөлөөлж, маш  их хөрөнгө мөнгө зардаг тул уг үйл ажиллагааг "санал худалдан авах" гэж ч томъёолдог.
ХМХ нь сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд хоёр чиглэлээр оролцдог.
•    Сонгуулийн үйл явдлыг мэдээлэх, гол асуудалд дүн шинжилгээ хийх
•    Сонгуулийн зар сурталчилгааг танилцуулах

        Товчхон хэлэхэд, ХМХ сонгуулийг сурвалжлах, сурталчлах хос үүрэгтэй.

Сонгуулийн мэдээлэл
1.    Сонгууль сурвалжлах
        Энэ бол цэвэр сэтгүүл зүй бөгөөд сэтгүүлчдийн ажил: Энэ ажил хэзээ ч төлбөртэй байж болохгүй

 2. Сонгуулийн зар сурталчилгаа
      Энд сэтгүүл зүйн агуулга байхгүй бөгөөд цэвэр сонгуулийн менежерүүдийн ажил. Өөрөөр хэлбэл, худалдаа арилжааны асуудал. Төлбөргүй бол зар сурталчилгаа биш. ХМХ-ээс цаг худалдан авна

3. Төлбөртэй сурталчилгаа
    Энэ бол сэтгүүл зүйн арга барилыг ашиглан хийсэн зар сурталчилгаа юм. Энэ бол бас арилжаа наймааны асуудал

Сонгуулийг сурвалжилж, сурталчлах нь ардчилсан ниймийн үед ХМХ үнэхээр сэтгүүл зүйн зарчмаар ажиллаж чадаж буй эсэх, редакцийн хараат бус байдлаа хадгалж чадаж буй эсэхийн сорилт шалгуур болдог. Тиймээс редакциуд мэдээллийн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд бичлэгийн агуулга, зай талбай, эфирийн цаг, мэдээ материал, зар сурталчилгааны харьцаа зэргийг эртнээс нарийн бодож, тусгай график, төлөвлөгөө гарган ажилладаг байна.

Сурвалжлах, сурталчлах хэмээх ямагт тусдаа байх зарчимтай хоёр үйл ажиллагаа ХМХ-д давхцаж, нэгдмэл байдалтай харагддаг учраас олон нийтийг төөрөгдүүлж, маргаан үүсгэдэг. Сэтгүүлчид ч өөрсдөө энэ хоёр үйл ажиллагааг зааглаж ойлгодоггүй. Нэг  нэгнээс тусдаа байж, хоёр өөр үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлч, менежер хоёр төлбөртэй хөтөлбөр хийх гэж хамтран ажилладаг учраас "сэтгүүлч худалдагдах" тухай яригддаг.

Сэтгэгдэлүүд (0)
Код, сэтгэгдэл талбар хоосон байж болохгүй.
Код талбарын дээд хэсэгт байрлах зураг дээр байгаа 6 оронтой тоо үсэгний хослолыг код талбарт оруулна уу.
Илгээх