“ЧӨЛӨӨТ БӨГӨӨД ШУДАРГА БАЙХ НЬ" 2004 он
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН ДҮРЭМ
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦИЙН АЖЛЫН ТАЙЛАН
СОНГУУЛИЙН ҮЕЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
СОНГУУЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Сонгуулийн тухай мэдээлэхдээ сэтгүүлчид Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Пактын 19-р зүйлийг иш үндэс болгон иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хүндэтгэн үзэж, олон нийтийн эрх ашигт үйлчилж байх эрхэм үүргээ дээдлэхийн хамт дараах зарчмыг баримтлан ажиллана.

1. Нотолгоотой баримтад тулгуурласан, тэнцвэртэй мэдээлэл түгээх.

2. Өөрийн үзэл бодлыг тулгахгүй, аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, эс өгөхийг уриалахгүй байх.

3. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц шударга бус үйлдлийг илчлэх.

4. Төрийн санхүүжилт бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй буюу төлбөргүй сурталчилгаа хийхдээ нийтэд ойлгогдохуйц ялган заах.

5. Олон нийтийн санал асуулгын дүнг ашиглахдаа эх сурвалжийг дурдах.

6. Тухайн нийтлэл, нэвтрүүлгийг бичсэн, бүтээсэн сэтгүүлч нэрээ тавих.

7. Ноцтой, далд баримтыг илчилсэн тохиолдолд эх сурвалжаа нууцлах.

8. Мэргэжлийн алдаа гаргасан бол залруулгыг шуурхай хийх.

Энэхүү зарчмыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сонины Холбоо, Монголын Чөлөөт Сонинуудын Холбооны нэгдсэн бага хурлаас тунхаглав.

2004.04.14
Улаанбаатар хот