Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Х.Наранжаргал: “Өдрийн сонин”-ы нийтлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйд тэсрэлт боллоо

"Өдрийн сонин" 2010.05.20 № 119 /3509/

Төрийн түшээгээр зал­­рахын тулд хэрхэн мөнгө олдог (Өөрсдөө бол мөнгө босгох гэж нэр­лэдэг юм билээ) болон тэрхүү хууль бусаар "бос­госон" олон сая долла­рын тухай мэдсэн хэрнээ хууль хя­налтынхан мэ­дээ­гүй дүр эсгэдэг, эсвэл тэдний өмнөөс "жижиг жараахай"-нуудад хэрэг тохсон болоод өнгөрдөг гэхчилэн ерөн­хийдөө ма­най нийгмийн өнөөгийн дүр зургийг бодит байд­лаар нь харуулсан нийт­лэл манай сонины өмнөх дугааруудад гарав.

Уг нийт­лэлд нэр дурдагдсан нь УИХ-ын гишүүн Д.Дондог бо­ло­хоос үнэн хэрэгтээ бүгд л сарын цалингаа­саа өөр орлогогүй алба хашиж байс­наа нэг л өдөр оли­гархи бол­чих­дог "ид шид­" илчлэгдэж байна гэхэд болохоор. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх байдлыг таслан зогсоох үүрэгтэй хуулийн бай­гуул­­лагын зарим ажилт­нуудын үнэн нүүр ца­рай ч тодорч байх шиг.

Хэрэгт холбогдсон нөхөд өөрийгөө зөвт­гө­хийн тулд шалгаж буй проку­ро­рын­хоо талаар гүтгэлэг хий­сэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л яаж ч бодсон ялаа нэмэх гэж, зохиомол мэдээлэл өг­мөөр­гүй л юм. Ямар бо­ловч "Үнэний мө­рөөр" мөшгөсөн сэтгүүл­чид нийг­мийн тодорхой түв­шинд доргилт үүсгэ­сэн нь лавтай.

Манай нийт­лэ­лийн дараа олон газ­раас сонины редакци болон бичсэн сэтгүүлчдэд та­ларх­сан, бахархсан, бас сэрэмжлүүлсэн хү­мүү­сийн утасдах тасарсан­гүй.

Тэр ч байтугай үүнтэй төсөөтэй мэдээлэл өгө­хийг хүсэгчид ч гарав. Сэрэмжлүүлэг эхнээсээ үнэн болох нь батлагдах мэт А.Батбилэгийн  өмгөө­лөгч Б.Оюунбилэг гэгч утас­даж "Араа даагаа­рай" гэхчилэн сүрдүүлсэн байна.

Өмгөө­лөгчид ийм эрх дарх бай­даг эсэхийг бүү мэд. Бодвол цаад хүнийхээ л даалгав­рыг биелүүлж буй нь тэр биз ээ. Хулхи­даж авсан олон сая дол­лараас нь хувь хүртэж байгаа боло­хоор тэгэхээс аргагүй болсон байж мэд­нэ л дээ.

Би­чигдсэн нийтлэл болон түү­нээс үүдэн гарч буй үзэгдлүүдтэй хол­богдуулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүл зүйн чиглэлээр олон жил судалгаа, сургалт явуулж буй "Глоб интернэшнл" ТББ-ын тэр­гүүн Х.Наран­жар­галтай уулзав.

- Манай сонинд гарсан нийт­лэлийн талаар таны бодлыг сонсох гэсэн юм?

- Би өнөөдрийн нийтлэлийг дөнгөж сая уншлаа. Мэргэжлийн сэтгүүлч хүний хувьд, энэ талаар олон жил судалгаа мониторинг хийсэн байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд үнэхээр бахар­хаж байна. Бас жаахан болгоом­жилж байна. Товчхон хэлбэл танай энэ цуврал нийтлэл Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд том тэсрэлт авчирлаа л гэж дүгнэж байна. Миний хувийн бодол шүү.

- Урьд нь иймэрхүү мэдээлэл гарч байгаагүй гэж үү?

- Мэдээж энэ чиглэлийн нийт­лэл, мэдээлэл гаралгүй яахав. Гэхдээ л нийгмийн голлох хэсгийг бүхэлд нь доргиосон, жинхэнэ утгаар нь эрэн сурвалжилж олсон мэдээллээ зоригтой гаргаж тавь­сан нь онцлог юм даа. Манай судалгаанд хамрагдаж, хуулийн хамгаалалт авсан гурван ч сэтгүүлч байгаа. Завханы Мягмарсүрэн, Өвөрхангайн Жавзансүрэн нараас гадна Намуун-Уянга гэж бий. Тэр сэтгүүлч­дийн хуулийн байгуул­лагаар шалгагдсан үндэслэл нь төсөөтэй л дээ.

- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэлбэр хомс байгаа гэж ойлгох уу?

- Сэтгүүл зүйн гурван хэлбэр байдаг л даа. Шууд, илрүүлэх, эрэн сурвалжлах гэж. Манай ихэнх сэтгүүлч үнэндээ шууд хэлбэрээр л ажилладаг. Хэвлэлийн хурлаас ч юм уу хэн нэгэн гишүүн, сайд, даргаас үгийг нь сонсоод зөвхөн дамжуулагчийн л үүрэг гүйцэтгэдэг гэсэн санаа л даа. Хуучин цагт бол хэвлэлд улсын главлитаас эхлээд хяналт зөндөө байсан. Одоо тэр нь үгүй болсон ч редакцийн цензур оронд нь гараад ирсэн. Ийм байд­лаас болоод сэтгүүлч өөртөө дав­хар цензур тавихаас аргагүй бай­дал үүссэн. Ингээд яриад байвал маш олон шалтгаан дур­даж болно. Эдгээрээс үүдээд эрэн сурвалж­лах, илрүүлэх сэтгүүл зүй бараг мөхөж байна гэхэд хилс­дэхгүй.

- Бахархахаас гадна бол­гоом­жилсон нь ийм учиртай юм уу?

- Үндсэндээ тийм. Түүнээс гадна манайд хэвлэл мэдээлэл чөлөөтэй мэт гаднаа харагддаг ч үнэн хэрэг­тээ хамгийн хаалттай бүс болсон байдаг юм. Хичнээн олон телевиз, сонин, радио байгаа ч үнэн хэрэг­тээ бүгд хэн нэгний хараат, эздээ сурталчлах хэрэгсэл болчихсон. Дээрээс нь сэтгүүлчийн эх сурвал­жаа нууцлах, мэдээлэл олж авах, олсон мэдээллээ чөлөөтэй нийт­лүүлэх боломж, хуулиар ба­тал­гаажуулсан хамгаалалт ерөө­сөө байхгүй. Ялангуяа эрх мэдэл бүхий хүмүүсийн тухай бичсэн сэтгүүлч­дэд дээрээс ирэх дарамт асар их. Утсаар сүрдүүлэхээс эхлээд, автын осолд оруулах тухай, гэр бүлийн­хэнд нь ямар нэг аюул учруулах тухай далд утгаар ойл­гуулах гэх­чилэн ноцтой асуудал үүсдэг. Манай судалгаанд гэрийг нь ма­ши­наар дайрсан, хүчиндүүлсэн тохиолдол бүртгэгдсэн нь бий. Бол­гоомжилсон маань ийм учир­тай. Асуудалд холбогдсон эрх мэдэлтэн хэвлэлийн бага хурал зарлаад өөрийгөө зөвтгөсөн мэ­дээ­лэл сүр дуулиантай хийдэг. Хууль хянал­тынхан ч чимээгүй болчихдог. Үүнээс болоод сэтгүүл­чээс гадна тухайн хэвлэлийн нэр хүнд ч унана. Энэ бол эрх мэд­лээрээ хэвлэл мэдээллийг даран­гуйлж буй жишээ.

- Эрх зүйн хамгаалалтгүй ийм нөхцөлд сэтгүүлчид хэрхэн ажил­­лах ёстой талаар судалгаа, зөвлөмж байна уу?

- Байна аа. Юуны өмнө өөрий­гөө хамгаалах хууль эрхийн актууд, олон улсын конвенцийн заалтуу­дыг мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь дэвшүүлэн тавьсан асуудал чинь олон нийтийн ашиг сонир­холд нийцэж байгаа бол тэдний зүгээс дэмжлэг авах нь чухал. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэн дөрөв дэх засаглал болох гол шалгуур бол­сон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн энэ зоригтой тэсрэл­тийг бүгд дэмжиж, мөрөөр нь хөөн бичих хэрэгтэй болов уу. Бичицгээх байх гэж итгэж байна. Монголын сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэл үгээ хэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэхээр авлига, ёс зүйгүй байд­лаас салах хүсэл эрмэлзэл байгаа бол төр засгийн зүгээс ч дэмжих биз ээ.

- Хамтын хүчин чармайлт хэрэг­тэй гэсэн санаа биз?

- Яг тийм. Захиалгат сэтгүүл зүй газар авсан энэ цагт мэргэжлийн сэтгүүл зүйг аврах том алхам хий­сэн танай хамт олонд баяр хүргэе.  

Олхонууд ШААБАР

http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=12522&vmet_main=971 

Манай бэлтгэсэн видеонуудаас