Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь

Хууль хяналтынхныг  дөнгөлж, УИХ-ын зарим нэр бүхий гишүүдийг өөрийн хамсаатан бол­госон "Сүм-Бар" компа­нийн захирал А.Батбилэг хэмээх залуугийн та­лаарх мэдээлэл бидэнд ирсэн юм. УИХ-ын нөлөө бүхий гишүүн түүнээс  "Газар авч өгнө" хэмээн  их хэмжээний мөнгө авч 2008 оны УИХ-ын сонгуу­лийнхаа ажилд зар­цуулж, эргээд үүнээсээ болж түүнд барьцаа­лагд­сан  гэвэл та итгэх үү. Бас болоогүй тэр залуу хууль хяналтынхнаар хэр­гээ хаалгахын тулд 100 сая төгрөг өгсөн байж болох мэдээлэл ч бий. Иймэрхүү маягтайгаар олон хүнийг хамарсан далд хэргийн мэдээллийг бид олж ав­сан юм.  Ин­гээд эрэн сурвалжлахаар шийдэв. Учир нь энэ хэрэг  компани хоорондын мар­гаан, хууль хяналтын бай­гуул­лагынхнаар иргэдийг  да­рамтлуулж бусдын өм­чийг хураалгасан гэх мэ­тээр өнгөцхөн шалгагдаж буй ч жинхэнэ хэргийн зангилаа, үндэс суурь нь  бугшмал хэвээр байгаа юм. Энэ хэрэгт УИХ-ын зарим нэг гишүүнийг та­тах гэж буй ч хууль хянал­тынхан зориглохгүй байгаа гэсэн мэдээлэл бас бий. Тиймдээ ч хоёр жил гаруй болсон энэ хэрэг шийдэгдэхгүй бай­гаа бөгөөд томчуудын гар хөл орсноос улбаалан зогсонги байдалд хүрч, мэдээлэл олж авсан за­рим иргэдийг хүртэл дарамталсан сураг гарч байсан юм. Иймэрхүү байдалтайгаар энэ хэр­гийн сэжүүрээс атгасан, холбогдсон болгоныг дарамталж, ярьсан яриаг нь олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлдэг "зай­тай" эрийн үнэн нүүр ца­райг илчилж, олж авсан мэдээллээ батал­гаа­жуулахыг зорилоо. Мөн бусадтай наймаа тохи­роо хийж байж тагнаж, рекэтэлдэг эрхмийн энэ аргыг өөрт нь туршихаар шийдсэн  юм.

ҮНЭНИЙГ ЭРХЭМЛЭХ ЁСТОЙ

Энэ алхмыг хийхийн тулд бид Монголын сэт­гүүлчдийн нэгдсэн эвлэ­лийн II их хурлаар бат­лагд­сан Монголын сэт­гүүлчдийн ёс зүйн зарч­мын нэгд "Сэтгүүлч хүн олон түмний үнэнийг мэдэх эрх ашигт ямагт захирагдана" гэсэн заал­тыг үндэс болгосон хэрэг. Мөн далд бугшсан, нууц баримт сэлтийг эх сур­валжаар дамжуулан олон нийтэд ил тод болгодог эрэн сурвалжлах сэтгүүл зүйн аргыг ашигласан юм.  Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасныг бас үндэс болгосноо дур­дах хэрэгтэй биз ээ. Энэ заалтыг сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийх хэмээн онцолсон байдаг. Нэгд нь өөрийн болон бусдын ашиг сонирхлоор мэдээллийг олон нийтэд тараахыг эсвэл тараал­гахгүй байхын тулд сэт­гүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажил­лагаанд саад хийсэн бол..." хэмээн зүйлчилсэн нь бий.  Тухайлбал, буруу­тай  этгээдийн араас мөр­дөх, нууц дуран ашиглах, дүрс, дууны бичлэгийг  нууцаар хийх зэрэг сэт­гүүлчийн эрэн сурвалжлах үйл ажил­­лагааг энд хуу­льч­­лан баталгаажуулсан гэж ойлгож болно.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг зарим оронд тагнуулын сэтгүүл зүй гэж шууд нэрлэдэг нь сэт­гүүлчийн эрэн сурвалж­лах явцад хийж буй үйлдлийг тодруулж буй хэрэг. Ин­гэхдээ  сэтгүүлч хүн ямагт үнэнийг эрхэм­лэх ёстой. Энэ дагуу зөв­хөн эх сур­валжийн мэдээ­лэлд дул­дуйдахыг эхний зорилго болгосонгүй. Мэ­дээллийг нотолж, ба­римт­­­жуулахын тулд А.Бат­­­билэгтэй уулзаж, түү­ний үнэн нүүр царайг  тандахаар болов. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй үнэнийг эрэлхийлдэг ч өөрөө эрсдэл, занал­хийл­лийг араасаа байн­га да­гуулж байдаг. Тэр  утгаа­раа энэ алхам аюул­тай ч бид үзээд алдахаар шийд­­сэн юм. Азаар бид­ний хөдөлмөр талаар бол­сонгүй. Харин ч эрэн сур­валжлах явцад сэтгүүл­чид тохиолддог дарамт, сүрдүүлэг нь өөрөө за­хиал­гат сэтгүүл зүй гээ­чийг бий болгодгийг энэ явцад  бас давхар нотол­сон юм.

Сонины редакци­тай­гаа зөвлөсний дагуу дө­рөвдүгээр сарын 9-ний өдөр эрэн сурвалжлах үйл ажил­лагаагаа эхлэ­хээр зэхэв. Ингэхийн тулд  хуу­лийн зарим нэг ажил­тан, мэргэжлийн  бай­гуул­ла­гуудтай зөвлөлд­сөн юм. А.Батбилэгийг  илчлэ­хийн тулд бид өгөөш, урхи тавих ёстой болов. Удаан хэлэлц­сэний эцэст түүний аргыг өөрт нь ашиглахаар шийд­лээ. Энэ нь  өөртэй нь хол­боотой материал хэв­лэлд гарах гэж буйг дуул­гаад үүнийг нь хаа­хын тулд эх сурвалж хэв­лэлийн талбайн хөлс  амласан болгож хариу үйлдлийг нь мэдэхээр тогтлоо. Энэ тухай би­чихээсээ өмнө А.Бат­би­лэгийн холбогд­сон хэр­гийн хэсгээс цухасхан хүргэе. Үргэлжлэл

“Өдрийн сонин”-ы эрэн сурвалжлах албаны сэтгүүлчдийн бэлтгэсэн “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” цуврал нийтлэлүүдийг доорх холбоосоор орж уншаарай.

http://www.dailynews.mn/?vfile=5&vmet_id=12488&vmet_main=2263

http://www.dailynews.mn/?vfile=5&vmet_id=12538&vmet_main=2281

http://www.dailynews.mn/?vfile=5&vmet_id=12621&vmet_main=2293

Манай бэлтгэсэн видеонуудаас