Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Таамаг аюултай байж болно

Эхлэн бичигчид асуудлаа зөв гаргаж, өгүүллээ бичсэний дараа юу болох бол гэж маш их санаа зовдог. Өшөө авах болов уу? Тэднийг шүүхэд өгөх үү? Харин туршлагатай сэтгүүлчид өгүүллийг буруу бичсэн тохиолдолд л хамгийн хүнд бэрхшээл эхэлнэ гэдгийг сайн мэддэг. Мэдээж хэрэг тэднийг шүүхэд өгнө, магадгүй бүр шоронд хийж ч мэднэ. Харин үнэнд нийцэхгүй зүйл бичих юм бол бидний амьдарч буй ертөнц илүү гунигтай, илүү зэрлэг болохыг хүн бүр төдийлөн олж хардаггүй.

Тиймээс дараах зүйлийг санагтун: Хэрэв та дэвшүүлсэн таамгаа ямар ч үнээр хамаагүй, байгаа баримт нотолгоогоо үл харгалзан үнэн болгох гэж зүтгэх юм бол буруугүй хүнд хэрэг тулгадаг цагдаа, үхэл дагуулах дайн дажинг эдийн саван шиг борлуулж наймаалцдаг улс төрчидтэй нэгэн адил мэргэжлийн худалчдын эгнээнд та өөрөө элсэн нэгдэх болно. Эрэн сурважлага бол зүгээр л өөрийнхөө зөвийг нотлохоос хавьгүй илүү зүйл. Таамагт суурилсан эрэн сурвалжлага бол үнэнийг ухаж олох зэвсэг мөн хэдий ч, буруугүй хүнд булш ухах ч хэрэгсэл ч бас болж чаддаг.

Зүгээр л та өгүүллээсээ таамгийг тань үгүйсгэж магад гэсэн баримтуудыг хасаж орхиход л ертөнц сааралтан харанхуйлахад хангалттай байх болно. Эсвэл зүгээр л хайхрамжгүй байхад. (Энэ дэлхийн хамаг зовлон, үл ойлголцлын нэлээд хэсэг нь хайхрамжгүй байдлаас болдог нь лавтай.) Эсвэл та ажлаа хөнгөвчилж, хог шүүрдэх ажлыг хэн нэгэн өөр хүнд үлдээж болох юм. Олон хүн өдөр бүр иймэрхүү байдлаар ажилдаа ханддаг боловч үүнийг хүлээн зөвшөөрөх бас хэцүү. Бидний онолоор бол маш олон сэтгүүлч хойд насандаа тамд очсон байх магадлалтай бөгөөд үүний нэг шалтгаан нь таамаг дэвшүүлэх эрх мэдлээ буруу ашигласанд байж болох юм. Тиймээс таамаг дэвшүүлэхдээ шударга бас нямбай байгтун.

Таамгаа нотолж ч үз, үгүйсгэж ч үз. Энэ талаар бид “Баримтын шалгалт” хэмээх долдугаар бүлэгт илүү дэлгэрэнгүй ярих болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас