Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Таамаг дэвшүүлэх нь

1. Эхний таамаг үнэн байх нь тийм ч чухал биш

Шинжлэх ухаан бий болсон цагаас л эрэн судлах ажлыг таамаг дэвшүүлэх байдлаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд ийм аргыг цагдаа, бизнесийн зөвлөлгөө өгөх үйлчилгээ болон өөр олон янзын салбарт ашигладаг. Яг үнэндээ бол энэ аргыг сэтгүүлзүйн салбарт саяхнаас л судалгааны арга барил болгон зориудаар ашиглах болсон билээ. Үндсэндээ энэ нь сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөх арга юм. Та өөрт байгаа хамгийн баттай мэдээллийнхээ үндсэн дээр тухайн асуудлын бодит байдлын талаар юу бодож буйгаа илэрхийлнэ. Тэгээд таны санааг батлах, эсхүл үгүйсгэх нэмэлт мэдээлэл хайна. Энэ бол нягтлан шалгах үйл явц. Өмнө хэлсэнчлэн таамгийг бүтнээр нь батлах боломжгүй байлаа ч зарим хэсгийг нь ямар ч тохиолдолд нягтлан шалгах боломжтой байдаг. Хэрэв болохгүй бол нэг алхам ухраад шинэ таамаг дэвшүүл. Бүтнээр нь болон хэсэгчлэн шалгаж болохооргүй тийм таамаг бол зүгээр л үндэслэлгүй хардалт.

Та таамгаа баримтаар нотолж чадах юм бол таны өгүүлэл бэлэн болно гэсэн үг. Таны таамаг үнэн биш байсан ч энэ нь тийм ч муу зүйл биш юм. Учир нь энэ бол та анх бодсоноосоо өөр санаа дэвшүүлж, илүү дээр өгүүлэл бичих боломжтой гэсэн үг.

2. Таамгаа зөв томъёолж амжилтад хүрэх

Анхны таамаг тань хоёр чухал шалтгааны улмаас гурваас илүүгүй өгүүлбэрээс бүтсэн байвал зохино. Хэрэв үүнээс илүү урт байвал та дэвшүүлж буй таамгаа өөр хэн нэгэнд тайлбарлаж өгч чадахгүйд хүрнэ. Үүнээс бүр илүү чухал нэг шалтгаан байна. Энэ нь юу вэ гэвэл, дэвшүүлж буй таамаг тань хэт урт байвал та өөрөө ч түүнийгээ ойлгохоо байхад хүрэхвий. Таамгийг утга төгөлдөр өгүүлэмж байдлаар томъёолно. Энэ бол маш чухал, яагаад гэвэл энэ нь таны эрэн сурвалжлага анх эхэлсэн газраа дуусах ёстойг илэрхийлнэ. Бид зүгээр л баримт цуглуулах гээгүй, бид ертөнцийг өөрчилж

чадахуйц түүхийг бусдад ярьж өгөх гэж байна. Та эрэн сурвалжилж, бичих гээд байгаа тэр зүйлээ эхлээд эрхлэгчдээ, дараа нь олон түмэнд ярьж ойлгуулахад таны дэвшүүлж буй таамаг тус болно.

Анхдагч хэлбэрээрээ бол ихэнх тохиолдолд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээл дараах гурван бүрэлдэхүүн хэсгийг ямар нэгэн байдлаар агуулж байдаг:

• Бусдад маш их зовлон шаналал учруулж буй (эсвэл илүү өргөн олонд мэдүүлж таниулууштай) тийм нөхцөл байдал/асуудал байгааг танилцуулах хэсэг

• Тухайн асуудал/нөхцөл байдал яаж/хэрхэн бий болсон тухай

• Энэ асуудлыг шийдэхгүй бол юу болох тухай ... бөгөөд байдлыг дээрдүүлэхийн тулд бид ямар өөрчлөлт хийхийг санал болгож байгаа тухай.

Энд нэг зүйлийг анхааруулахад дээрх хэсгүүд тодорхой дэс дарааллыг агуулж байгааг анзаарна уу. Энэ нь өнгөрснөөс ирээдүй хүртэлх цаг хугацааны дэс дарааллын шугаман байрлал биш учир шууд нүдэнд өртөхгүй байж магад. Гэхдээ эдгээр бүрэлдэхүүн хэсэгт:

• Асуудал байгаа тухай одоо цагийн мэдээлэл

• Асуудлын шалтгааны тухай өнгөрсөн цагийн мэдээлэл

• Энэ асуудлыг дуусгахын тулд ирээдүйд өөрчлөх зүйлсийн тухай мэдээлэл

Тиймээс бид таамгаа томъёолохдоо тодорхой хүмүүсийг орон зай, цаг хугацаанд дүрслэх учиртай өгүүллээ найруулан бичиж эхэлдэг. Эрэн сурвалжлага хийх үед тохиолддог бэрхшээлүүдийн нэг бол хэт олон баримтанд дарагдахгүйгээр дүрслэл дээр анхаарлаа төвлөрүүлэх явдал байдаг. Энд таны таамаг тус болох болно. Хэрэв та маш их мэдээлэл дунд төөрч эхэлбэл ухаж төнхөхөө түр болиод цуглуулсан баримтууд тань танд чухам юуг өгүүлээд буйг бодож үз. Хэрэв тэдгээр баримт тань таны анх дэвшүүлсэн санаа буюу таамаглалтай зөрчилдөж байвал таамгаа өөрчил. Эцсийн эцэст энэ бол зүгээр л таамаг шүү дээ.

Дашрамд дурьдахад, тухайн зөрчил, асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг харуулах нь үнэхээр маш хэцүү байх нь олонтоо тохиолддог. Ийм үед зүгээр л шударга бус байдлыг нийтэд ил болгон зарлах нь таны хийж чадах ганц зүйл байдаг. Гэхдээ маш олон тохиолдолд таны өгүүлэлтэй холбоотой зарим хүн тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай бодож үзсэн байх нь бий. Тиймээс тэдгээр хүмүүсийг эрж олоход цаг зарцуул.

3.Таамгийг үр дүндтэй болгох дөрвөн арга

Таамаг дэвшүүлэх аргыг ашиглах нь тийм ч хэцүү биш. Гэхдээ та үнэхээр гоц авъяастай биш л бол энэ аргыг нэлээд хэдэн удаа туршиж үзэж байж бүрэн эзэмшдэг болно. Туршилтуудыг үр дүнтэй болгохын тулд дараах зүйлсийг санаж яв:

Төсөөлөн сэтгэ.
Ердийн үед сэтгүүлчид нөхцөл байдалд хариу үйлдэл хийдэг. Тэд уншсан, үзсэн, сонссон зүйлсийнхээ тухай бичнэ, эсвэл өчигдрийн мэдээг үргэлжлүүлнэ. Харин эрэн сурвалжлах сэтгүүлч бол одоохондоо хэн ч мэдэхгүй байгаа тийм зүйлийг нээн илрүүлэхийг оролддог. Тэд зүгээр л байгаа мэдээллийг бусдад дамжуулдаггүй, тэд мэдээг бий болгодог. Тиймээс тэд тодорхой бус ирээдүй рүү үсрэлт хийхээс өөр аргагүй байдаг. Өөрөөр хэлбэл тэд ирээдүйд төрөх өгүүллийг тархиндаа зураглах гэж оролддог бөгөөд энэ бол яах аргагүй төсөөлөн бодох ажил мөн.

Тодорхой бай.
Хэрэв та таамаглалдаа “байшин” гэдэг үг ашиглаж байгаа бол тэр чинь чухам хаус уу, хэдэн давхар хувийн тансаг сууц уу эсвэл зуны амбаар уу гэдгийг тодорхой болго. Урьдчилан таамаглаж буй тэр зүйл тань хэдий чинээ тодорхой байна, төдий чинээ түүнийг нягтлан шалгах нь хялбар болох болно.

Туршлагаа ашигла.
Хэрэв та тодорхой хүрээнд үйл явц хэрхэн явагддаг талаар мэдлэг туршлагатай бол түүнийгээ дэвшүүлж буй таамагтаа тусгаж үз. Таны туршлага таамгийг тань илүү тодорхой болгоход тус болж болох юм. Хамгийн туршлагатай хүмүүс ч урьд өмнө хэзээ ч үзээгүй зүйлдээ гайхширч, өөрийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс ч өөрт байгаа туршлагаа хэт бага үнэлэх тохиолдол цөөнгүй байдгийг санагтун.

Жишээ:
Францын нэгэн компанийн мэдээлснээр тухайн улсын хэрэглэгчдийн эсэргүүцэл үр дүнд хүрсэнгүй. Хэвлэл мэдээллийнхэн компанийн талд орж, тэдний байр суурийг дэмжлээ. Гэтэл бидний таних хүн бүр тэр компанийн эсрэг тэмцсэнийг олж харуутаа бид уг асуудлыг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд байдал хэвлэл мэдээлэлд бичсэнээс эсрэгээрээ байсныг олж тогтоосон юм. Ийм үед мэдээж хэрэг үр дүн гарахгүй байна гэж үгүй л дээ.

Бодитой бай.
Бодитой байх гэдэгт бид маш тодорхой гурван зүйлийг ойлгож байна.

Бодитой байх гэдэгт бид маш тодорхой гурван зүйлийг ойлгож байна.

• Нэгдүгээрт бидэнд таалагдсан таалагдаагүй тухайн бодит баримтуудыг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл бид баримтанд бодитой, объектив хандах ёстой. Дэвшүүлж буй таамаг тань худлаа гэдгийг баримт хэлж байвал таамгаа өөрчил. Баримтыг үгүйсгэхийг оролдож болохгүй.

• Хоёрдугаарт, бидний буруу байж ч магад гэсэн бодолтойгоор эрэн сурвалжлах ажилд ханд. Бид ингэж бодохгүй бол бусдаас тусламж хүртэж чадахгүй. Бүх хариултыг мэддэг, таны хэлэх гэж буйг сонсохгүй байгаа хүнд та туслахыг хүсэх үү?

• Та баримтанд объектив хандсан ч энэ ажилд хувийн шинжтэй нэг зүйл байсаар байх болно. Хорвоо ертөнцийг илүү сайхан болгохыг оролдох нь объектив зорилго яавч биш. Бид судалгаа хийж байхдаа бичлэг хийх техник төхөөрөмж шиг ажилладаггүй, бид нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсдэг. Бид амьдрах орчноо өөрчлөх хүсэл тэмүүллээ бодит нөхцөлд тулгуурлахгуй бол амжилтад хүрэхгүй гэдгийг ойлгодог учир баримт ашиглаж, зорилгодоо хүрэхийн тулд баримтанд объектив ханддаг. Өөрөөр хэлбэл баримтанд төвийг сахих байр сууринаас хандах, байгаа бүх баримтыг харгалзан үзэхийн тулд бид хувийн хүсэл бодлоо ашиглаж, өөрсдийгөө зоригжуулан сэдэлжүүлдэг.

4. Таны гайхамшигтай таамгийг баримт үгүйсгэвэл яах вэ?

Энэ бол хялбар шүү дээ. Зүгээр л баримтыг хүлээн зөвшөөрч, таамгаа өөрчил. Гол хэцүү зүйл нь алдаатай томъёолсон таамгаасаа зууралдахгүй байхын зэрэгцээ бодсоноос тань эсрэгийг нотлох анхны баримтаа олонгуут шал өөр тийш үсрэхгүй байх явдал. Та маш их мэдээлэлтэй болчихоод байхад утга холбоос нь харагдахгүй байвал энэ бол ямар нэг зүйл буруу байгаагийн хамгийн тодорхой шинж тэмдэг. Хэрэв ийм зүйл тохиолдвол та нэг бол буруу мэдээлэл хайгаад байна, эсвэл та таамгаа алдаатай томъёолсон байна.

Манай бэлтгэсэн видеонуудаас