Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Стратеги боловсруулж эхэл!

Эрэн сурвалжлах стратеги тань ямар байх талаар, тухайлбал та тодорхой ажлыг хэрхэн ямар дэс дараалалтай биелүүлэх, эдгээр нь хоорондоо хэрхэн уялдах талаар эргэцүүлэн бодоход цаг заваа харамгүй зарцуулаарай. Энэ нь эцсийн эцэст таны цагийг маш ихээр хэмнэх болно гэдэгт итгээрэй. Үүний тулд эхний ээлжинд хариулт олж авах асуултын жагсаалт бэлдэх шаардлагатай. (Жишээ нь: Цусан бүтээгдэхүүнийг хэн үйлдвэрлэдэг вэ? Тэд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг баталгаатай эсэхийг хэрхэн мэдэж авдаг вэ?)

Судалгааг хамгийн хялбар асуултаар, өөрөөр хэлбэл бусадтай заавал ярилцахгүйгээр хариулж болох тийм асуултаар эхлэх нь зохимжтой байдаг. Ерөнхийдөө мэдээний сэтгүүлчдийн хамгийн түрүүнд хийхийг эрмэлздэг зүйл бол утсаа шүүрч аваад асууж эхлэх явдал байдаг. Мэдээж бид таныг хүнтэй яриад хэрэггүй гэж зөвлөх гээгүй. Харин судалгаагаа элдвийн дуу чимээ, дуулиан шуугиангүйгээр эхлэх нь танд олон давуу тал олгоно гэдгийг л хэлэх гэсэн юм. Та судалгааныхаа зам дагуу нэлээд урагшилсны дараа тэртээ тэргүй маш олон хүн таны юу хийж байгааг мэдэх болно.

Тиймээс та эхлээд таамгийхаа зарим зүйлийг нягталж, эсвэл тодруулахад хэрэг болохуйц олон нийтэд нээлттэй баримт бичиг, тайлан, мэдээ зэрэг тухайн асуудалтай холбоо бүхий нээлттэй эх сурвалж хэр их байгааг олж мэдэх хэрэгтэй. Хэрэв тийм баримт мэдээлэл байвал эхлээд тэдгээрийг олж үз. Ингэснээр та хүмүүстэй ярьж эхлэхээсээ өмнө асуудлын талаар тодорхой ойлголттой болно.

Америкийн Олон нийтийн шударга ёсны төвд суралцаж буй эрэн сурвалжлагчдад тухайн асуудлаар хэдэн сарын турш судалгаа хийсний дараа л эх сурвалжтай утсаар холбоо барихыг зарцуулах шаардлагагүй байж ч болно. Гэхдээ та бидэнтэй адил, бидний зааж сургасан хэдэн зуун сэтгүүлчтэй адил байхыг хүсвэл өөрөө олж авч чадах мэдээллийг бусдаас хайх зуршлаасаа салах хэрэгтэй. Дараагийн бүлэгт бид олон түмэнд нээлттэй эх сурвалжийг хэрхэн олж, ашиглах талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас