Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь

Зохион байгуулах гэдэгт бид зорилгоо тодорхойлж, байнга нягтлан шалгах замаар зорилгодоо хүрэхийг баталгаажуулахыг хэлж байна. Энэ бол амжилттай ажиллаж буй дэлхийн бүх байгууллагын үндсэн зарчим бөгөөд үйл явц. Тиймээс та таамгаа тодорхойлж, тухайн таамгийг баталгаажуулах зарим баримтыг олмогц эрэн сурвалжлах төслийнхөө явцыг дүгнэх дараах шалгуурыг тогтоож авахыг зөвлөж байна:

1. Үр дүн:
Бэлэн болгох бүтээгдэхүүний хувьд та хамгийн багаар юу гаргах боломжтой вэ? Мөн хамгийн ихдээ ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой вэ?

- Бидний саналаар бол хамгийн багаар анх дэвшүүлсэн эсвэл явцын дунд шинээр нээж томъёолсон таамагт үндэслэсэн нэг удаагийн өгүүлэл гаргах зорилго тавих нь зүйтэй. Хэрэв таамаг тань хангалттай баялаг мэдээлэл цуглуулахаар байвал цуврал нийтлэл гаргах, эсвэл дүрслэн хүүрнэх хэлбэрийн томоохон материал байж болох юм. Өөрийнхөө бичиж чадахаас илүүг бүү амла, бас төслийнхөө үнэ цэнийг бууруулахуйц хэтэрхий бага зүйл гаргахаас зайлсхий.

2. Үйл явцын хянах:
Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах анхан шатны судалгаанд Та хэр их цаг зарцуулах вэ?
Хэзээнээс эх сурвалжтай холбоо тогтоож, яриа авч эхлэх вэ ? Хэзээнээс өгүүллээ бичиж эхлэх боломжтой байх вэ?

- Сурвалжлагч болон түүний хамтрагчид долоо хоног бүр үйл явц, ахиц дэвшлээ хэлэлцэж байхыг бид зөвлөж байна. Таамгаа нягтлан шалгаж, шинэ мэдээлэл олж авах нь мэдээж чухал. Гэхдээ эрэн сурвалжлах төсөл тань цаг хугацаа, зардлын хувьд зөв гольдрилдоо явж байх нь ч бас чухал. Төслийн үр дүнд нөлөөлөх хэмжээний удаашралыг хүлээн зөвшөөрч болохгүй. Үүргээ цаг хугацаанд нь биелүүлдэггүй багийн гишүүнийг багийн ажлаас чөлөөлөх хэрэгтэй.

3. Үнэ цэнэ ба үр дүн:
Мэдээж хэрэг үнэгүй биш таны цагаас гадна замын зардал, байр, харилцаа холбооны зардал гарч байгаа нь тодорхой. Тэдгээр нь хэдий хэр байна вэ? Аль болох бүрэн дүүрэн тооцоо хийж үз.

- Хэрэв сурвалжлагч бие даан ажиллаж байгаа бол тэрээр дээр дурдсан зардал нь орж ирэх орлого, эсвэл шинэ мэдлэг, чадвар, шинэ танил, нэр хүнд, боломжоор нөхөгдөх эсэхийг тооцоолж үзэх хэрэгтэй. Байгууллагын хувьд бол тухайн эрэн сурвалжлагад цаг, нөөцөө зарцуулснаар сонины борлуулалтаа нэмэгдүүлэх, нэр хүндээ өсгөх, байр сууриа бэхжүүлэх зэрэг үр ашиг нь хэр байхыг бодолцоно. Төсөлд хамааралтай бүх оролцогч олон нийтэд үйлчлэх эрхэм зорилтынхоо үүднээс ч тухайн эрэн сурвалжлагын үнэ цэнийг тооцоолж үзэх нь зөв.

4. Сурталчилгаа:
Өгүүлэл хэнд сонирхолтой байх вэ? Олон нийтийн анхаарлыг нийтлэл/нэвтрүүлэгт хэрхэн хандуулах вэ? Үүний тулд нэмэлт зардал гаргах шаардлагатай юу (тухайлбал таны болон бусдын цагийг зарцуулах)? Ийм нэмэлт хөрөнгө оруулалт нь танд болон танай байгууллагад ямар ашиг авч ирэх вэ?

- Тухайн бүтээлийг хэвлэн нийтлэх гэж буй байгууллага уг эрэн сурвалжлагыг нийтэд сурталчилахгүй бол эрэн сурвалжлагад цаг, нөөц зарцуулах ямар ч утгагуй. Түүнчлэн сурталчилгаа хийх нь өгүүлэлд илчлэгдсэн хүмүүсийн дайралтыг багасгадаг. Гол нь эрэн сурвалжлагыг маш нямбай гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд ингэснээр дэмжигч талын анхаарлыг татахад ч тустай. Сурталчилгаа гэдэг нь зүгээр л гарчиг байж болно, эсвэл Интернэт хэлэлцүүлэг өрнүүлэх замаар анхаарал татах арга ч байж болно. Бид үүнийг 8 дугаар бүлэгт илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.

Эдгээр үйл явцыг буруу тогтоох буюу буруугаар ашиглах явдал байдаг. Жишээ нь эрхлэгч тухайн сурвалжлагчийг унагах зорилгоор биелэгдэшгүй зорилго дэвшүүлэх. Гэхдээ аль ч тохиолдолд өдөр тутмын үүрэг хариуцлагад өөрчлөлт оруулж, шинэ хариуцлага, хүлээлт бий болгож байх нь чухал байдаг.

Хэрэв бүх зүйл зөв явбал таамгийг нягтлан шалгах үйл явц нь таны ахиц дэвшлийн хэмжүүр болж, дараагийн шатанд юу хийхийг зааж өгөх ёстой. Мөн өгүүллийнхээ агуулгаас цаадахыг нь, тухайлбал үүнийг хүмүүс хэрхэн хүлээж авах талаар бодож үзэхэд гэмгүй. Хэдхэн өгүүлбэрт багтах таамаг тань бусдын сонирхлыг татах арга хэрэгсэл мөн.

Манай бэлтгэсэн видеонуудаас