Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
Таамаг бол дэвшүүлж буй асуудал бөгөөд түүнийг нягтлах арга мөн
Таамагт суурилсан эрэн сурвалжлагын давуу талууд
Таамаг аюултай байж болно
Таамаг дэвшүлэх нь
Албан ёсны хувилбарыг таамаг болгон ашиглах нь
Стратеги боловсруулж эхэл!
Таамагт суурилсан судалгааны жишээ: Бэби Дэугийн эмгэнэл
Эрэн сурвалжлагыг зохион байгуулах зорилгоор таамгийг ашиглах нь
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Асуудал дээр анхаарлаа төвлөрүүл

Үүнийг үргэлж санаж явагтун: Сурвалжлагчийн дэвшүүлсэн таамаг бүр үнэн байх магадлалтай амьд түүх. Түүнд шинэ мэдээ, шалтгаан болон шийдэл агуулагддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, таамгийг анхааралдаа хатуу чанд хадгалснаар сурвалжлагч баримтаас гадна өгүүлэх гэж буй зүйлээ оюун ухаандаа хадгалж чадна.

Баримт бол таны өгүүллийн үндэс суурь байж болно, гэхдээ баримт дангаараа өгүүлэмж болдоггүй. Түүх баримтыг амьдруулдаг. Хаягийн жагсаалтаас хэн ч гурван мөрийг шууд цээжээрээ хэлэхгүй, харин тэрхүү хаягийн жагсаалтад орсон нэрсийг үйл явдлаар холбож өгвөл хүн бүрийн санаанд үлддэг.

Та хүмүүст ярьж өгөх гэсэн түүхээ анхнаас нь таамаг хэлбэрээр томъёолж чадвал ирээдүйн уншигч, үзэгчийнхээ ой тоонд үлдэх алхмыг хийхээс гадна өөрийнхөө ярих гэсэн зүйлийг мартахгүй байхад өөртөө туслах болно. Бидэнд итгээрэй, баримт мэдээлэл нэмэгдэх тусам анх юу өгүүлэх гэж байснаа мартахгүй байх нь эрэн сурвалжлагын хамгийн хэцүү хэсэг байдаг. Тиймээс энэ аргыг мэргэжлийн түвшинд эзэмшихийн тулд шаардлагатай цаг завыг өөртөө гарга. Эрэн сурвалжлах бүртээ энэ аргыг туршиж дасгал хий. Ингэснээр та азтай байхаас гадна аз тань давтагдах болно.

Ингээд нээлттэй эх сурвалж буюу бидний нэрлэж заншсанаас “нээлттэй хаалга” хаанаас олж болох талаар ярилцъя.

Манай бэлтгэсэн видеонуудаас