Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Удиртгал: Нээлттэй хаалга

"Харпер" хэмээх кинонд жүжигчин Пол Ньюман хувийн мөрдөгчийн дүрд тоглодог. Тэрээр нэг удаа өөрийнхөө эр зоригийг батлах хүсэл дүүрэн нэгэн хүү хаалганы дэргэд зогсож буйтай учирна. "Гуйж байна, би энэ хаалгаар гаръя тэгэх үү" хэмээн хүү царайчлахад "Тэг л дээ" гэж мөрдөгч хэлнэ. Тэгтэл хүү хаалгаар яаран гүйж гарахдаа мөрөө хугалах нь дөхдөг бөгөөд Харпер хаалганд дөхөж очоод бариулан дээр дарж хаалгыг онгойлгож өгдөг.

Багшилж, эрэн сурвалжлах арга барилд дасгалжуулж байсан олон жилийн турш би энэ хүүтэй нэгэн адил угаасаа нээлттэй байгаа хаалга буюу хялбархан даваад гарах саадыг өнгөрөх гэж бөөн юм болох хүнийг олон удаа харлаа. Ихэнхдээ ийм хүмүүс нэгэн зүйлийн талаар ташаа ойлголттой байдаг. Тэд нууц биш зүйлийг мэдэх гэж зүтгээд байх шаардлагагүй гэж боддог. Тиймээс тэд хүмүүсээр нууцыг яриулах гэж хамаг цагаа барна.

Харамсалтай нь бидний ихэнх нь нууцыг худал хуурмагаас ялгаж салгаж чаддаггүй. Үүнээс гадна хүнээс ямар нэг зүйл ярихыг гуйх нь тэр хүнийг хүчирхэг болгож, таныг өрөвдөлтэй болгодог учир та өөрийгөө тэнэг байдалд оруулна.
Харин тагнуулын мэргэжилтнүүд дараах байр сууринаас хандаж өөр аргыг хэрэглэдэг:

• Бидний "нууц" гэж нэрлээд байдаг ихэнх зүйл ердөө л бидний анхаарч үзээгүй баримт байдаг
• Эдгээр баримтын ихэнхийг (ойролцоогоор 90 хувийг) чөлөөтэй нэвтэрч болох нээлттэй эх сурвалжаас авч болохоор байдаг.

Янз бүрийн оронд нээлттэй эх сурвалжийн мэдээлэл хязгаарлагдмал, эсвэл чанаргүй байдаг талаар бид олон удаа сонсож байсан. Ямар нэг хэмжээгээр энэ нь үнэн байж болно. Гэхдээ бид бас сэтгүүлчдийн ашигладаг эх сурвалжаас хавьгүй олон нээлттэй эх сурвалж байдгийг анзаарсан. Энд өрсөлдөгч бага байгаа учир ийм мэдээллийг олж авч, ямар нэг зүйл бичих нь хялбар олдох хожил байж болох юм. Гэтэл хүмүүс бусдаас нууц мэдээлэл олж авах гээд царай алдаад байдаг.

Олон жишээний нэг:
Наяад онд Францын долоо хоног тутмын нэгэн сэтгүүлийн залуу сурвалжлагч Херве Лифран Парис хотын захиргааны талаар бичих даалгавар авсан боловч холбогдох албан тушаалтнууд түүнд мэдээлэл өгөхгүй байх тушаал авсныг олж мэджээ. Түүний нэвтэрч болох цорын ганц эх сурвалж нь хотын захиргааны номын сан байсан бөгөөд тэнд бүх дотоод ажлын тайлан гэрээ хадгалагдаж байжээ. Сурвалжлагчийн олж мэдсэн анхны зүйл бол хотын захиргаа усны томоохон компаниудад асар их ашигтай, харин татвар төлөгчдийн хувьд дуулиан таримаар хэт үнэтэй гэрээ байгуулсан тухай байв. Хотын захиргааны албаны хүмүүс Лифраныг зогсоох аргагүй гэдгийг мэдэж, түүнтэй ярилцаж эхэлсэн аж. Дараа нь тэрээр мөн хотын өмчлөлд байдаг байранд оршин суугчаар бүртгэгдэж, Парис хотын захиргааны сонгуульд санал өгсөн сонгогчдын хаягийн жагсаалтыг авч тэдгээр хүмүүс үнэхээр тухайн байшинд амьдардаг эсэхийг шалгаж үзжээ. Энэхүү хаягийн жагсаалтыг мөн чөлөөтэй авч болохоор байсан юм.

Танд санаа төрж байна уу. Хаа нэгтээ бүртгэгдсэн, олон нийтэд нээлттэй баримт болгон таных. Эдгээр нь нийтэд нээлттэй учир хуучирсан, хүн бүхний мэддэг зүйл гэж бүү бод. Ихэнх үед тохиолддогийн нэгэн адил ийм мэдээлэл урьд өмнө хэний ч төсөөлж байгаагүй тэсрэлтийг өдөөж өгдөг. Ямар нэг тодорхой баримт бүү хай. Үүнийг сайн дурынхан л хийдэг. Үүний оронд ахин дахин ашиглаж болох эх сурвалжийн төрөл, нэвтрэх арга барилыг хай. Эдгээрийг ашиглах чадвар нь таны нэр хүндэд онцгой нөлөөлөх болно.

Хэзээ ч бүү март:
Мэдэж буй, эсвэл ойлгож авсан зүйлээ хэн нэгнээр баталгаажуулах нь өөрт байхгүй мэдээллийг бусдаас гуйхаас хавьгүй амар байдаг. Бид "Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж" хэсэгт энэ тухай дахин ярих болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас