Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги

Hээлттэй эх сурвалжийн утга учир нь нууц мэдээлэл олж өгөхийг амлах эх сурвалж хайхын оронд чөлөөтэй нэвтрэх боломжтой эх сурвалжаас нууц чухам юунд оршиж болохыг нарийвчлан мэдэхэд оршдог. Энэ үйл явцыг дараах байдлаар харуулж болно:

Товч томъёог дахин сануулъя:
• Бид цөөн санаа, баримтаас эхэлнэ.
• Хараахандаа мэдэхгүй байгаа зүйлээ таамаг болгон томъёолно.
• Дэвшүүлсэн таамгаа нээлттэй эх сурвалжаар баталгаажуулахыг оролдоно.
• Нээлттэй эх сурвалжаас олсон мэдээллийг нөхөж өгөх боломжтой хүмүүсээс нэмэлт мэдээлэл авна.

Жишээ:
Францын Үндэсний Фронт хэмээх хэт барууны намаас "Үндэсний сонирхол" хэмээх хөтөлбөрийг санал болгожээ. Уг хөтөлбөрт Францын иргэд хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх болон бусад эрхийг эдлэхдээ хууль ёсны цагаачдаас давуу эрхтэй байх талаар тусгажээ. Ийм бодлого нь Францад болон Европын холбоонд хууль бус аж. Гэтэл тухайн намын албан тушаалтан энэ хөтөлбөрийг Францын хотын захиргааны тухай хуулийн цоорхойг ашиглан биелүүлэх боломжтой тухай ярьсан байна. Бид мэргэжилтнүүдээс яриа авч эхлэхэд тэрээр ахин дуугарахаа больсон юм.

1-р алхам:
Бид “Үндэсний Фронтын талыг баримталдаг захирагчтай хотуудад “Үндэсний сонирхол” хэмээх хууль бус хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомжийн цоорхойг ашиглан хэрэгжүүлж байна” гэсэн таамаг дэвшүүлнэ.

2-р алхам:
Бид номын дэлгүүр мэтийн нээлттэй эх сурвалжаас Үндэсний Фронтын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг судалж, тухайн хөтөлбөрт яг ямар үйл ажиллагаа орж буйг тандана.

3-р алхам:
Бид сонины дугаар шүүж, хотын захиргаанаас гаргадаг эмхэтгэл, Интернэт хэлэлцүүлэг, иргэний нийгмийн хэвлэл, тайлан мэдээллийг уншиж, дээр дурдсан хөтөлбөрийг Үндэсний Фронтын захирагчтай хотуудад үнэхээр хэрэгжүүлж байгаа эсэхийг баталгаажуулна.

4-р алхам:
Өмнөх алхмыг үргэлжлүүлж, Үндэсний Фронт болон өрсөлдөгч намын аман эх сурвалжаас мэдээлэл авна. Түүнчлэн хуульчдаас Үндэсний Фронтын хөтөлбөрийг хууль зөрчихгүйгээр хэрэгжүүлэх ямар боломж байгаа талаар асууна.

Үр дүн:
Бид таамгаа шалгаж, мэдэж авсан зүйлээ баталгаажууллаа. Үүнээс гадна Фронтын албан тушаалтнуудаас өөрсдийн мэдсэн зүйлийг баталгаажуулж өгөхийг хүсэхэд тэд шууд өөр хүмүүсийг санал болгож эхэлсэн юм. Яагаад ингэх болов? Доорхыг үзнэ үү.

Манай бэлтгэсэн видеонуудаас