Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж

Нээлттэй эх сурвалж биднийг өөр байр сууринд аваачдаг. Мэдэж байгаа зүйлээ хэн нэгнээс баталгаажуулж өгөхийг хүсэх нь мэдэхгүй зүйлээ тодруулж асууснаас огт өөр үр дагавартай байдаг. "Юу болж өнгөрөв?" гэж асуух нь, "Ийм зүйл болжээ, тийм биш гэж үү?" хэмээн асуухаас ялгаатай.

Мэдээж дээрх хоёр асуултаас сүүлийнхийг нь тавьж буй хүнийг төөрөлдүүлэх тийм ч амаргүй. Нөгөө талаар, ийм асуулт тавьж буй нэгэн ямар ч өөрийн гэсэн мэдлэггүй хүнтэй харьцуулвал мэдээллийн үнэ цэнийг мэддэг бөгөөд асуудлыг ойлгодог тул түүнтэй ярилцах нь илүү сонирхолтой байх нь тодорхой. Магад тийм ч учраас Фронтын албан тушаалтнууд "Үндэсний сонирхол" хөтөлбөрийн талаар бидний мэдээгүй байсан жишээг санал болгосон байх. Бид үүнийг үнэлж мэднэ гэдгийг тэд ойлгоод тэр.

Нээлттэй эх сурвалж ашигласнаар та аман эх сурвалжид дараах зүйлсийг ойлгуулна:

1
Та тухайн асуудлыг сонирхож байгаа тул үүнд цаг зав, эрч хүчээ зарцуулахад бэлэн байгаа.

2
Та өөрийнхөө хийж чадах ажлыг эх сурвалжаар хийлгэхийг хүсээгүй.

3
Та тэдний мэдээллээс хамаарахгүй.

4
Танд хуваалцах мэдээлэл байгаа.

5
Хэн нэгэн тантай ярихыг хүсэхгүй байх нь таны ажлыг зогсоохгүй.

Утсаа шүүрч хэн нэгэнтэй ярихаасаа өмнө нээлттэй хаалгаар нэвтрэн мэдээлэл олж авч сур.

Манай бэлтгэсэн видеонуудаас