Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
Удиртгал: Нээлттэй хаалга
Ямар төрлийн эх сурвалж "нээлттэй" байдаг вэ?
Судалгаа хийх нээлттэй эх сурвалжийн стратеги
Нээлттэй эх сурвалж бол эрх мэдлийн эх сурвалж
Нээлттэй эх сурвалж олох
Эх сурвалжаа ашиглахын тулд мэргэжилтний туслалцаа ав
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Шалмаг, гэхдээ хөнгөн эхэл …

Нээлттэй эх сурвалжаас олж авч болох хамгийн хялбар мэдээллээс судалгаагаа эхлэхийг бид зөвлөж байна. Ямар ч судалгаа ахих тусам хүндэрдэг. Харин судалгаа тань анхнаасаа л бэрхшээлтэй тулгарч эхэлвэл ихэнхдээ ямар нэг зүйл буруу байдаг. Ялангуяа таны дэвшүүлсэн таамгийн аль ч хэсгийг нээлттэй эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байвал энэ нь нэг бол таны таамаг ноцтой алдаатай, эсвэл хэн нэгэн тухайн асуудлыг нуун дарагдуулах гэж маш их хичээж буйн шинж байж болох юм.

Эсрэгээрээ, нягтлан шалгах эхний алхам тань амжилттай байж болох юм. Энэ нь та судалгаагаа идэвхжүүлж, өргөжүүлэх боломжтой гэсэн үг. Ийм үе ирвэл үүнийг ашигла. Нээлттэй эх сурвалжийг боломжийнхоо хэрээр өргөн ашиглаж, утга агуулгыг нь гаргаж авч таамагтаа оруул. Дараагийн шатанд та үнэн гэдэг зүйл цаасан дээр бичээстэй байхгүй тийм ертөнцөд нэвтэрнэ.

Манай бэлтгэсэн видеонуудаас