Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эх сурвалжаа зураглах

Ихэнх сэтгүүлч хэн нэгнийг эх сурвалж болгон ашиглахдаа тухайн асуудлаар гарсан, гарт тааралдсан эхний материалаас холбогдох хүний нэрийг олж аваад утас цохидог. Тэдгээр цөөн эх сурвалжтай өдөрт хэдэн зуун хүн утсаар ярьдаг биз. Тэгээд зуу дахь хүн нь утасдахад тэд ямар нэгэн шинэ зүйл хэлэх үү? Үгүй. Тиймээс хэн ч холбоо барьж байцаагаагүй өөр эх сурвалж олж яагаад болохгүй гэж?

Нээлттэй эх сурвалж дээр ажилласныхаа үр дүнд та хавьгүй илүү сонирхолтой маш олон хүний нэрсийн жагсаалттай болж авна. Жишээлбэл, нэгэн компанийн тухай судлахдаа та эхлээд тухайн компанийн зах зээлд эзлэх байр суурь болон түүний хүчтэй өрсөлдөгчдийн талаарх санхүүгийн шинжээчийн тайланг уншиж болно.

• Дараа нь тухайн шинжээчтэй холбоо барьж, дараа нь өрсөлдөгч компанитай нь ярина.
• Тэднээр дамжуулан, мөн салбарын хэвлэл мэдээллээс компаниас гарч өөр ажилд шилжсэн, эсвэл тэтгэвэрт гарсан хүмүүсийг олж болно. (Симур Хирш Тагнуулын газрын тухай мэдээлэл өгөх маш олон эх сурвалжийг тэтгэгэвэрт гарсан хүмүүсийн тухай зар мэдээллээс олж авсан байдаг).
• Эдгээр эх сурвалжаас компанид одоо болтол ажиллаж байгаа, ямар нэг зүйл ярихыг хүсч буй хүмүүсийг олно.

Бид эх сурвалжийн талаарх энгийн зураглалыг аль болох хурдан хийж авахыг танд зөвлөж байна. Энэ нь тухайн асуудалтай холбоотой, эсвэл холбоотой байх магадлалтай бүх хүний уялдаа хэлхээг бүдүүвчлэх ажил юм. Энэхүү зураг нь тухайн үйл явдал өрнөх тосгон, тэнд орших байшингууд шиг харагдана. Та энэ зургийг хүссэнээрээ зурж, түвэгтэй ээдрээтэй болгож болно. Жишээлбэл, тухайн эх сурвалжийн нэрийн дор хаяг байршил, төрсөн он сар, ажлын газар, эсвэл хүссэн бусад бүх мэдээллийг тэмдэглэх гэх мэт. Гэхдээ эхэн үедээ маш энгийн байх нь зүйтэй бөгөөд, заавал цааш нь гүнзгийрэх гээд байх хэрэггүй болов уу.

(Хэдхэн хоромын дотор бэлдэж болох эх сурвалжийн хамгийн энгийн зураг ч өрсөлдөгчид тань байхгүй давуу талыг өгөх болно.) Хоёрдугаар бүлэгт танилцуулсан дутуу төрөлтийн тухай жишээний эх сурвалжийн энгийн зургийг дараах байдлаар хийж болно:

Зурагт хамаарах зарим зүйлийг анхаарна уу:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зургийн голд байршуулсны учир нь эрэн сурвалжлах ажлын үр дүнд тэдний тухай өгүүлэл гарах ёстой юм. Нөгөө талаар тэднийг олж, ярилцахад хамгийн хүндрэлтэй байх нь лавтай. Бусад эх сурвалжуудыг тойруулж зурсны хувьд тэд бүгд ямар нэг байдлаар хүүхдүүдтэй холбоотой. Мөн эмч нарыг эмнэлэг болон эцэг эхчүүдтэй хамгийн их харилцдагийг харгалзан тэдний дунд байршуулсан болно.

Анхаарах зүйл:
Эх сурвалжийн зураг зурахдаа оролцогчдын хоорондын холбоог тусгах нь зүйтэй. Ингэснээр аль нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжгүй байх тохиолдолд түүнд ойролцоо дараагийн эх сурвалжтай уулзаж, дутуу мэдээллийг олж авна. Зураг дээрх аль нэг хэсгийн эх сурвалж тантай ярилцахыг зөвшөөрвөл бусад хэсэг нь таныг хүлээн зөвшөөрөх магадлал өснө.

Зурагт хамаарах зарим зүйлийг анхаарна уу:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зургийн голд байршуулсны учир нь эрэн сурвалжлах ажлын үр дүнд тэдний тухай өгүүлэл гарах ёстой юм. Нөгөө талаар тэднийг олж, ярилцахад хамгийн хүндрэлтэй байх нь лавтай. Бусад эх сурвалжуудыг тойруулж зурсны хувьд тэд бүгд ямар нэг байдлаар хүүхдүүдтэй холбоотой. Мөн эмч нарыг эмнэлэг болон эцэг эхчүүдтэй хамгийн их харилцдагийг харгалзан тэдний дунд байршуулсан болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас