Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
Эх сурвалжаа зураглах
Эх сурвалжид ярих шалтаг өг
Эх сурвалжтай холбоо тогтоох: Бэлтгэх, урих
Харилцаа холбоог эхлэх: Зорилго ба үүрэг
Ярилцлагын арга барил
Ил үү, далд уу, эсвэл нууц уу?
Сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох бус түүнийг ашигла
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эх сурвалжид ярих шалтаг өг

Сонирхолтой зүйл мэдэж байгаа хэрнээ ярихаас түдгэлзэж буй хүнд ингэх шалтгаан байж таарна. Ерөнхийдөө бол тэд таныг хэр мэргэжлийн, хариуцлагатай, шударга хүн бэ гэдэгт эргэлзэх байх. (Маш олон сэтгүүлч тийм биш байдаг учир.) Тэгээд ч та хичнээн хариуцлагатай шударга хүн байлаа ч гэсэн тэд өөрсдийнх нь өгсөн үнэ цэнэтэй мэдээллийг хэрхэхийг хянаж чадахгүй. Үүнээс гадна танд өгсөн мэдээлэл тэдний ажил, албан тушаал, харилцаа холбоо, эсвэл бүр хувийн аюулгүй байдалд халтай байж болно.

Тиймээс хэн нэгэн тантай ярилцах эсэхдээ эргэлзэж байвал та түүний амьдралд тохиолдох хамгийн муу үйл явдлын эзэн болж хувирах магадлалтай гэдгийг ойлгож, санаж яваарай. Гайхмаар нь хүмүүс сэтгүүлчидтэй ярилцахаас татгалздаг ч, ихэнхдээ л зөвшөөрдөг.

Яагаад?
Хоёр үндсэн шалтгаан байдаг бөгөөд тэдгээр нь нэг талаас бардам зан нөгөө талаас сэтгэлийн зовиур юм. Тиймээс та эх сурвалждаа эдгээр хэрэгцээний аль нэгийг хангах боломж өгөх хэрэгтэй.

• Хүн ер нь өнгөрсөн болон ирээдүйн амжилт, агуу зүйл хийх төлөвлөгөө, шинээр нээсэн аливаа сайхан зүйлд сэтгэл нь хөдөлж, хэн нэгэнтэй хуваалцахыг хүсдэг. Тэдгээрийг нь хөндөж, харилцан ярилцвал эх сурвалж тань өөрийгөө чухал, аз жаргалтай хүн гэдгээ мэдрэх бөгөөд илүү их зүйл ярих болно.

• Эсвэл ямар нэгэн зовиуртай хүн түүнийгээ хэн нэгэнтэй хуваалцаж, тусламж авахыг маш их хүсдэг тул бусадтай ярьж эхэлдэг. Ерөнхийдөө сэтгэлийн зовиур нь бардам зангаас илүү хүчтэй байдаг тул эрэн сурвалжлах явцад ихэнхдээ хохирогчид буюу ямар нэг байдлаар буруутгагдсан, эсвэл үнэт зүйлээ алдсан, үзсэн дуулснаасаа болж сэтгэлийн шаналалд автсан хүмүүс түрүүлж мэдээлэл өгдөг.

Хэн нэгэн тантай уулзаж ярихыг хүсэх өөр нэг шалтгаан байж болно. Тухайн эх сурвалж ингэх нь найдвартай гэж бодоод сэтгүүлчид хандах магадлал бий. Ийм шалтгааныг бий болгохын тулд эх сурвалж, сэтгүүлч хоёрын хооронд харилцан итгэлцлийн харилцаа үүсэх ёстой.Та ч, эх сурвалж ч харилцан нэг нэгэндээ мэдээлэл өгч, ямар нэг үйлдлийг өөр биендээ амласан ёсоор харьцангуй найдвартай биелүүлж байж ийм харилцаа үүсдэг. Эх сурвалж хэлсэн үгэндээ хүрэх эсэхээс үл хамаараад та ямар ч байсан амлалтаа биелүүлэх ёстой. Энэ бол зөвхөн мэргэжлийн үүрэг хариуцлага биш. Энэ бол бас хувь хүний итгэл даах шинж чанартай холбоотой. Та үнэхээр итгэл даах сэтгэгдэл төрүүлэхгүй бол эх сурвалж танаас дайжих вий.

Манай бэлтгэсэн видеонуудаас