Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
Баримтаа цэгцэл
Мэдээллийг эмхлэн цэгцлэх буюу түлхүүр баримтын тухай
Мэдээллийн уялдаа холбоог олох
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Мэдээллийг эмхлэн цэгцлэх буюу түлхүүр баримтын тухай

Олж авсан мэдээллийг эрэн сурвалжилж буй асуудалдаа ашиглаж чадахгүй бол түүний хэрэгцээ алга. Таны таамаг асуудлын голыг сануулж, судалгааг тань чиглүүлж өгнө. Гэхдээ энэ нь нягт нямбай, оновчтой өгүүлэл бичихэд хангалтгүй. Үүнд өөр нэгэн хэрэгсэл танд тус болох бөгөөд үүнийг бид мастер файл буюу түлхүүр баримт гэж нэрлэдэг.

Бүдүүвчилж хэлбэл түлхүүр баримт гэдэг нь олсон бүх баримт материалаа хадгалдаг “мэдээллийн агуулах” юм. Гэхдээ та мэдээлэл болгоныг агуулахад тодорхой системтэйгээр хийх учир энэ бол эмх замбараагүй цуглуулга биш. Хамгийн гол нь хэрэг болох магадлалтай бүх мэдээлэл нэг дор, нэг хэлбэрээр хадгалагдсан байх юм.

1. Түлхүүр баримтын үндэс
A / Компьютертээ Word-оор, эсвэл мэдээллийн сангийн шинэ файл үүсгэ, аль нэг нь л байхад хангалттай тул аль өөрт амар хялбар гэснээ сонго.

Б / Цуглуулсан баримт мэдээллээ шинэ файл руу нүүлгэж оруул.
• Баримт мэдээлэл гэдэгт бичих гэж буй өгүүлэлд хэрэг болох бүх мэдээлэл орно: Эх сурвалжууд, ярилцлагын тэмдэглэл, баримтын хуулбар, бусад тэмдэглэл. Бид эх сурвалжуудыг олоход хялбар болгож хамгийн эхэнд оруулахыг зөвлөж байна.
• Баримт электрон хэлбэрээр байвал (цахим мэдээллийн хэсэг, веб сайтын хуулбар, скайнердсан зураг гэх мэт) хуулаад шинээр нээсэн файлруугаа оруул.
• Хэрэв хэвлэмэл баримт байвал скайнердаж, хялбар олох газар хадгалаад, холбоосыг нь түлхүүр баримтдаа оруул. Веб сайтын хаяг буюу холбоосыг ч иймэрхүү байдлаар түлхүүр баримтдаа оруулж болно.
• Ярилцлагын гол хэсгийг үг бүрчлэн тэмдэглэж авахаас бүү залхуур. Эрэн сурвалжлагын энэ хэсэгт зарцуулж буй цаг бүр сүүлд таны хичнээн цагийн ажлыг хэмнэх болно.
• Түлхүүр баримтанд оруулах бүх мэдээлэл тань тухайн мэдээллийг хаанаас олж авсан тухай эх сурвалжийн зүүлттэй байх ёстой. Хэвлэмэл эх сурвалжаас авсан бол тухайн эх сурвалжийн талаар бүрэн дүүрэн мэдээллийг зүүж өг.
• Эх сурвалжтай холбоо барих утас, хаягийг баримтжуул. Түлхүүр баримтад эх сурвалжтай хэзээ анх холбоо тогтоосон, тэрээр юу гэж хэлсэн, та өөрөө эх сурвалжид хэзээ ямар амлалт өгсөн гэх мэтийн талаарх мэдээлэл орсон байх ёстой. Таны судалгааны ажилд бэрхшээл гарах үед эдгээр мэдээлэл нь таныг маш няхуур хөдөлмөрлөснийг гэрчлэх болно.
• Давтаж сануулахад, нууц эх сурвалжийг илчлэх мэдээллийг түлхүүр баримтанд битгий оруул. Таны компьютерт байгаа юм бүхнийг хэн нэгэн өөр хүн үзэх боломжтой гэдэг үүднээс хадгалж буй баримтандаа ханд.

В / Түлхүүр баримтанд зарим мэдээллийг биет байдлаар хаанаас авч болохыг тэмдэглэх шаардлагатай бол байршлыг нь бич. Тухайн баримтаас ямар нэг зүйл лавлах, эсвэл хуулийн зөвлөгөө авах үед өмгөөлөгчид өөрт байгаа баримт нотолгоогоо харуулах хэрэг гарвал та баримтыг биет байдлаар нь хэдхэн хоромын дотор олж авах боломжтой байх болно.

Г / Мэдээллийн байршлыг солимоор байвал ямар дэс дарааллаар байршуулахаа урьдчилж бод. Хамгийн энгийн бөгөөд ашигтай дэс дараалал бол он цагийн дараалал байдаг. Болсон үйл явдлын мэдээллийг хэзээ болсон он сар өдрөөр нь дараалуулан байршуул. Тухайн үйл явдалд оролцсон хүний зураг, намтрыг оруул.

Д / Ийм байдлаар түлхүүр баримт бүтээхэд өмнө нь хоорондоо ямар ч уялдаагүй мэт байсан үйл явдал, баримт, мэдээллийн хоорондын холбоо тодорч, зарим үг, өгүүлбэр хүртэл хоорондоо авцалдаж эхэлдэг. Тийнхүү тодорч буй уялдаа холбоог тухайн газар нь ТЭМДЭГЛЭЛ хэмээх үг оруулж томоор ялгаад бичиж ав.

Е / Он сарыг тэмдэглэхдээ үргэлж нэг л хэлбэрээр тэмдэглэж байх хэрэгтэй
(жишээлбэл сар/өдөр/он). Мөн хүний болон байгууллагын нэрийг нэр л хэвээр бичиж байхгүй бол шаардлагатай үед хэрэгтэй мэдээллээ олж авахад хүндрэл гарч мэднэ.

2. Түлхүүр баримтыг зохион байгуулах

Түлхүүр баримтыг илүү нарийвчлан боловсруулах дараах аргыг Данийн Компьютерийн тусламжтай эрэн сурвалжлах хүрээлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг, Флемминг Свит санал болгож байна.

Цуглуулсан мэдээллээ Word-оор хадгалахын оронд Excel ашиглаж эрэн сурвалжлагын янз бүрийн индекс болон түлхүүр баримтыг бэлтгэх нь дээр хэмээн үзжээ. Тэрээр Excel дээр судалгааны нэг хавтас нээгээд, тус тусад нь дараах гарчиг бүхий хуудсуудыг нээсэн байна.

A /Баримтын жагсаалт
Флемминг өөрийнхөө баримт мэдээллийг он сараар нь дэс дараалуулан хадгалахыг илүүд үздэг аж. Тэрээр “Бүх баримт материалд дугаар өгч, хэвлэмэл хэлбэр баримтуудаа дугаарын дагуу байршуулж хадгал” хэмээн зөвлөж байна. Жагсаалтад цахим хэлбэрийн баримт орох тохиолдолд компьютер дэх байршил, эсвэл Интернет дэх хаягийг нь тэмдэглэ.
Баримтын жагсаалт хийхдээ тухайн баримтад хамаарах мэдээллийг дараах байдлаар бүртгэж авна.

Он сар өдөрХэнээсХэндСэдэв, агуулга, түлхүүр үгХэлбэр
101/02/05Овог, НэрОвог, Нэр2 – 3 түлхүүр үгИмэйл
2Захидал
3Утсаар

Б / Эх сурвалжийн жагсаалт
Энд Флемминг эх сурвалжийн талаарх мэдээллээ хадгалдаг. (Жишээ болгож харуулсан доорх хүснэгтэд Флеммингийн нэрнээс бусад мэдээллийг өөрчилсөн болно!)

Албан тушаалНэрБайгууллагаХаягКодУлсУтас/албаныУтас
1РедакторФлемминг СвитДАЙКАРOlof Palmes Alle 118200Дани+45 89440493+45 89440480

В / Дэс дарааллын жагсаалт
Дэс дарааллын жагсаалтад судалгааны явцад тохиолдсон үйл явдлуудыг он, сар, өдрөөр оруулах бөгөөд үүнд эх сурвалжтай холбоо барьсан тухай ч багтаана:

Он сарЭх сурвалжБайгууллагаҮйл явдал/ҮйлдэлТүлхүүр үгЭх сурвалж
01/02/03Овог нэрНэр...тэй ярилцлага хийвАвлига, г.м
....тай уулзав
... гарчиг бүхий баримт гарав

Г / Дараагийн хуудаст эх сурвалжтай холбоо тогтоох бүрт тэмдэглэл хөтлөх бөгөөд дараах мэдээллийг оруулна:

Он, сар өдөрЦагСудлаачЭх сурвалж/НэрБайгууллагаХолбоо барьсан эсэхХариултАгуулга
01/02/0313:22НэрНэрНэрТиймЯрилцлагаАвилга
15 цагаас ахиж ярих
13:05-с имэйл явуулсанИмэйл хариулсан

Дээрхээс харахад бусад сэтгүүлч магадгүй нэг дор хадгалах байсан олон мэдээллийг Флемминг ангилж тус тусад нь байршуулдаг аж. Энэ аргын нэг давуу тал нь мэдээллийн санд тодорхой давталтыг бий болгох боловч, хэрэв алдаатай тэмдэглэл хөтлөх юм бол энэ нь давуу биш, сул тал болж хувирах юм. Хамгийн том давуу тал нь мэдээллийг ийнхүү ангилснаар аль нэг эх сурвалж, оролцогч, эсвэл судалгааны тодорхой хэсэгтэй холбоотой мэдээллийг богино хугацаанд олж, бүлэглэх боломжийг олгож буй явдал юм.

Үүнийг Word-оор хийх боломжгүй. Гэхдээ та түлхүүр баримт үүсгэхдээ өөрт хамгийн эвтэйхэн програмыг сонгоод, шаардлага хэрэгцээг тань хангаж байх тохиолдолд түүнийгээ ашиглаж байхыг зөвлөж байна. Хэрэв та Word-ыг ашиглахдаа илүү гаргуун бол түүн дээрээ л ажилла. Хэрэв хүснэгтлэх дуртай бол түүгээрээ л бол. Компьютерийн давуу талыг л ажилдаа ашиглаж занших нь чухал.

3. Яагаад үүнд анхаарах хэрэгтэй вэ? Ямар тохиолдолд?
Ийм нарийн тэмдэглэл хөтлөх нь үргэлж шаардлагатай байдаггүй. Гэхдээ барагцаалбал арваас илүү төрлийн эх сурвалж болон мэдээлэлтэй ажиллах шаардлагатай судалгаанд түлхүүр баримт үүсгэхгүй бол та хожим харамсах болно. Өдөр тутмын мэдээний сэтгүүлзүй болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйн гол ялгаа бол эрэн сурвалжлах явцад хэд дахин илүү их мэдээлэл цуглуулж, хавьгүй илүү олон эх сурвалжтай уулздаг бөгөөд үр дүнд нь олж авсан мэдээлэл янз бүрийн чанар, түвшнийх байдаг. Ийм тохиолдолд дээр санал болгосон аргууд танд тус болно. Эдгээрийг та өөрчлөх, эсвэл өөрийн гэсэн тэс ондоо арга ашиглаж болно. Харин судалгааны энэ шатыг алгасвал цаг хожино гэж санасны ч хэрэггүй. Харин ч эсрэгээрээ та хугацаа алдах, тэр бүү хэл судалгаагаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болох эрсдэлд орно. Комьютерийн тусламжтайгаар өөрийн гэсэн мэдээллийн сан үүсгэх нь дор хаяж доор дурьдсан давуу талтай:

• Өгүүллээ бичиж эхлэх үед цуглуулсан бүх мэдээлэл гарын дор, эмх замбараатай байх нь судалгааны урт удаан хугацаанд хамгийн сүүлд олж авснаас бусад мэдээллийг мартах аюулаас хамгаална.
• Баримт бүрийг нягтлан шалгах хэрэг гарахад эх сурвалж болон тэдгээртэй холбоотой бүх мэдээлэл нэг дор байж байх нь асар их цаг хэмнэхээс гадна хэрэгцээгүй уур бухимдлаас ч хамгаална.
• Товчоор хэлбэл та илүү хурдан бичиж, илүү сайн бүтээл гаргах болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас