Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
Найруулга зүйн элементүүд
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?
Он цагийн дэс дарааллыг бүтээх
Түлхүүр баримтыг ашиглах
Найруулга зүйн арга техник
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц

Уран сайхнаар бичих урлагт тохиолддог асуудал бүрийг хэн нэгэн гоц ухаантан шийдвэрлэсэн байдаг хэдий ч тэдгээр ухаантан тодорхой арга техникт бусдаас суралцдаг. (Жишээлбэл Шекспир хүртэл бусад жүжгийн зохиол эсвэл түүхээс зарим хэсгийг нь зээлж авсан байдаг.) Та ч гоц авъяастан мөн эсэхээс үл хамаараад үүнийг хийж болно. Өөртөө үлгэр жишээ болохуйц бичвэрийг эрж хайхдаа мэдээлэл цуглуулахад цаг хөдөлмөр зарцуулж буйтайгаа нэгэн адил ханд.

Тодорхой бүтээл дээр ажиллаж эхлэхдээ ижил төстэй сэдвээр бичиж байсан авъяастныг олж, санаа зовж буй асуудлыг тань хэрхэн шийдвэрлэснийг бичвэрээс нь судал. Ялангуяа томоохон өгүүлэл бичихийг зорьж буй бол ийнхүү бусдаас суралцах нь маш чухал байдаг.

Та судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, эмхлэхийн зэрэгцээ дүрслэн бичих бүх арга техникийг шинээр бүтээж яагаад ч амжихгүй учир ийн зөвлөж байна.

Жишээлбэл шүүх үйл явцыг нээн харуулах нь эрэн сурвалжлагчдын нэг чухал бөгөөд хариуцлагатай ажил байдаг. Үүнийг хэрхэн сонирхолтой байдлаар дүрслэх нь мөнхийн бэрхшээл байдаг бөгөөд энэ талбарт Бальзакийн “Шүүхийн гайхамшиг ба гутамшиг” бүтээл давтагдашгүй билээ.

Эрэн сурвалжлагчдад тохиолддог өөр нэг бэрхшээл бол бүтээлийн баатруудыг бодитоор дүрслэх явдал байдаг. Учир нь сурвалжлагч зохиол бус, бодит түүх бичих ёстой тул дүрслэлээ энгийн болгох зорилгоор ээдрээтэй хэцүү баатрыг үхүүлэх замаар хасаж чадахгүй. Английн богино өгүүллийн зохиолч Антони Тролоуп өгүүллээ хэд хэдэн үзэгдэлд хувааж, баатар тус бүрийн түүхийг хэсэгчлэн харуулах замаар энэхүү асуудлыг шийдвэрлэх дүрслэлийн аргыг бий болгосон аж. Ромын түүхч Тэситус болон Сютониус үйл явдлыг уран сайхны бус аргаар дүрслэх, өндөр түвшний улс төрчдийг хөрөглөх арга техникийг бүтээсэн. Кино зохиолч Кинг Видор жүжиглэх, зураг авах, редакторлох ажилд хэмнэлийн арга техникийг тууштай туршин хөгжүүлж байжээ. Таны хувьд аль уламжлал хамгийн ойр санагдаж байна, түүнийгээ дага. Өөрийнхөө ур чадварыг судалж, хөгжүүл. Шаардлагатай зүйлээ бусдаас ав, гэхдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөр.

Манай бэлтгэсэн видеонуудаас