Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
Найруулга зүйн элементүүд
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?
Он цагийн дэс дарааллыг бүтээх
Түлхүүр баримтыг ашиглах
Найруулга зүйн арга техник
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?

Мэдээ бичихийн тулд хэн, юу, хэзээ, хаана, яагаад хэмээх таван даблъю-д хариулахад хангалттай байдаг бол эрэн сурвалжилсан бүтээлд судалгааны асар их мэдээлэл хүч түрэн орж ирдэг. Эрэн сурвалжилсан өгүүлэл дээрх таван асуултын бүгдэд нь хариу өгөх боловч эдгээр нь хавьгүй илүү гүнзгий, өргөн хүрээний хариулт байдаг. Түүнчлэн эрэн сурвалжилсан бүтээлийн баатрууд нэр, албан тушаал, үзэл бодлоос гадна хүсэл зорилго, хувь хүний болон бие бялдрын тодорхой шинж чанар, өөрийн гэсэн түүх намтартай хүмүүс байдаг. Үйл явдал ч тодорхой түүх, байршил бүхий газар өрнөдөг. Энд түүх эхэлсэн өмнөх үе, түүнийг нээн илчилсэн одоо үе болон ийнхүү илрүүлснээс үүдэх ирээдүйг харуулдаг. Цөөн үгээр хэлбэл, энэ бол маш баялаг өгүүлэл. Тиймээс та үүн дээр ажиллахыг хүсч байгаа бол юун түрүүнд бүтцээ тодорхойлох хэрэгтэй.

Томоохон өгүүллийн бүтцийг тодорхойлох хоёр үндсэн төрөл байдаг:
• Үйл явдлуудыг цаг хугацааны дэс дарааллаар хүүрнэж, дараагийн үйл явдал өрнөх явцад өмнөх нөхцөл байдал өөрчлөгдөх байдлаар бичих.

• Зураглал хэлбэрээр, үйл явдал өрнөж буй газраар гол баатрууд шилжих бөгөөд өгүүллийн хэсэг тус бүр бие даасан утга агуулга болон өөрийн өрнөлтэй байх тул цаг хугацааны дэс дараалал чухал биш.

Дээрх хоёр төрлийн сонгодог жишээ болгож Грекийн яруу найрагч Гомерийн бүтээлүүдийг дурьдаж болох юм. Түүний “Илиада”-д Трояны дайныг дүрслэхдээ үйл явдлыг цаг хугацааны хувьд дараалуулан үзүүлдэг. Харин “Одиссей”-д цаг хугацаа тийм ч чухал биш бөгөөд харин янз бүрийн газарт өрнөж буй үйл явдлууд түүхийн өрнөлийг тодорхойлж өгдөг.
Эдгээр хоёр хэлбэрийн аль нэгийг сонгох нь таны өгүүлэлд хангалттай байх болно.

Харин сонголтоо хийхдээ байгаа материалаа цэгнэж үз. Зарим үед тухайн асуудлыг эцсийн мөч хүртэл нь он цагийн дарааллаар толилуулж байж утга учир нь сая тайлагдах тохиолдол бий. Гэтэл заримдаа гайхамшигтай газруудаар дүүрэн хорвоо ертөнцөд урьд өмнө мэдэрч байгаагүй эрх мэдэл үйлчилж байгааг харуулахыг тулд зураглалын аргаар он цагийн хэлхээс дундуур хэрэн аялахаас өөр аргагүй байдаг.

Жишээ: Бид Үндэсний Фронтын тухай өгүүллээ хэд хэдэн бие даасан зураглалын аргаар бичсэн юм. Учир нь энэ намын үндэс суурь нь хүчтэй байсан хэдий ч өөрийн гэсэн онцлог бүхий олон янзын жигүүр, хөдөлгөөнөөс бүрдсэн байв. Хэрэв Үндэсний Фронт дотроо нэгдмэл хүчтэй агаад үйл явдал нь сөрөг хүчний дайралт тэмцэлтэй холбоотойгоор өрнөсөн бол цаг хугацааны дэс дарааллаар бичих нь илүү тохиромжтой байх байсан болов уу.

Хэлбэр бүр өөрийн давуу талтай
Зураглалын аргаар тухайн нөхцөл байдал, түүний цар хүрээг харуулах илүү хялбар байдаг. Харин цаг хугацааны дэс дараалал нь тухайн нөхцөл хэрхэн үүссэн үндэс шалтгааныг нээж өгөхөд давуу талтай. Дээрх хоёр аргын аль алинтай нь холбоотойгоор Майкл Муурыг жишээ болгон танилцуулах нь сонирхолтой байж болох юм. Түүний үндсэн арга нь зураглал бөгөөд тэрээр ихэнх кино зохиолдоо зэрлэг маягийн газар бүдүүлэгдүү нэгэн эр давхих дүр төрхийг харуулдаг нь хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Харин “Фарингит 911” хэмээх бүтээлд нь энэ арга тохирхооргүй байдаг, учир нь энэ кино Бушийн гэр бүл болон Саудын харилцааг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөн хөгжсөнийг харуулах зорилготой.

Материал тань өөрөө танд цаг хугацааны аялал хийх үү, оронд зайд зугаалах уу гэдгийг хэлж өгнө. Энэхүү чухал шийдвэрийг гаргасны дараа та (тодруулбал та болон таны компьютер) бичвэрийнхээ ерөнхий зургийг гаргаж эхэлж болно.

Манай бэлтгэсэн видеонуудаас