Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
Найруулга зүйн элементүүд
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?
Он цагийн дэс дарааллыг бүтээх
Түлхүүр баримтыг ашиглах
Найруулга зүйн арга техник
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Он цагийн дэс дарааллыг бүтээх

Аристотелийн “Яруу найраг” хэмээх бүтээлд өгүүлэл эхлэл, өрнөл, төгсгөлтэй байх тухай бичсэн байдаг. Үүнийг мэдэх нь тустай боловч сэтгүүлзүйн өгүүлэл бичихэд тулгардаг гол бэрхшээлийг шийдэхэд энэ нь хангалтгүй билээ.

Юун түрүүнд, бид бичиж эхлэхэд бэлэн болсон үедээ ч өгүүллээ хэрхэн төгсгөхийг тэр бүр мэддэггүй. Тухайлбал, бид алуурчин хэн бэ гэдгийг олж мэдсэн ч, тэрээр шоронд орох эсэхийг шийдэх эрх мэдэлгүй учир түүхийн төгсгөлийг мэдэх аргагүй. Түүнээс гадна бид тухайн цагт л чухал ач холбогдолтой, өөрсдөд нь шууд хамааралтай тийм асуудлыг ярьж өгнө хэмээн хүлээж буй олон нийтэд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл тэд тухайн асуудал хэзээ хэрхэн эхэлснээс илүү одоогийн нөхцөл байдлыг сонирхдог. Тиймээс бид байдал одоо ямар байгаа талаарх мэдээллээр эрэн сурвалжилсан өгүүллийг эхэлж, яагаад ийм болсныг харуулах зорилгоор өнгөрсөн цагт буцан очоод, уншигчид мэдээллийг хүлээн авч ойлгох боломж олгохын тулд одоо цагт эргэн идэг. Үүний дараа цаашид юу болж болох талаар эргэцүүлэх байдлаар ирээдүй рүү өнгийх алхам хийнэ.

Одоо, өнгөрсөн, ирээдүй хэмээх энэхүү бүтэц нь үзэгчийн хүсэн хүлээж буй гурван чухал асуултад хариу өгдөг:
• Энэ асуудал надад яагаад чухал вэ?
• Хэрхэн энэ аймшигт /эсвэл гайхамшигт/ нөхцөл байдалд хүрэв?
• Энэ хэзээ нэгэн цагт дуусах уу? Яаж?

Сэтгүүлзүйн томоохон бүтээлд ашигладаг энэхүү бүтэц нь хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй арга хэдий ч үүнийг танд тулгаж буй юм биш. Үнэндээ он цагийн дэс дарааллаар бичих хэлбэрийг зөвөөр ашиглах юм бол маш хүчтэй арга бөгөөд ямар л бол ямар байдлаар өөрчлөн найруулж болдог. Жишээлбэл бид хүн амины хэргийн тухай нэгэн өгүүллийг ирээдүй цагаар эхэлж билээ. Хохирогчийн эцэх эх нь үйлдээгүй хэргийнхээ төлөө шүүхийн шийдвэр сонсох байсан юм. Үүний дараа бид өнгөрсөн цагт очиж, тухайн хэрэг гарах үед эрүүгийн цагдаагийнхан хэвлэлийхэнд мушгин гуйвуулсан мэдээллийг хэрхэн тараасныг харуулав. Өгүүллийнхээ төгсгөлд одоо цагт ирж, шүүх хэргийн талаар буруушаасан байр суурийг илэрхийлсэн юм. Энэ тохиолдлыг мөн өнгөрсөн цагт тухайн хэрэг хэрхэн гарснаар эхэлж, “энэ хэрэг хэрхэн төгсөх вэ?” гэсэн асуултад хариулах байдлаар үйл явдлыг өрнүүлж болох юм. Гэхдээ ихэнх тохиолдолд таны хариулах гол асуулт

“Ийм нөхцөл байдал хэрхэн үүсэв?” байх болно.
Цаг хугацааны дэс дарааллаар өгүүллээ найруулахад анхаарах хоёр зүйл байдаг:

• Нэгдүгээрт, хүн бүхний анхаарлыг татах хамгийн хүчтэй мэдээллээрээ өгүүллийг эхэл. Энэ нь тухайн цагт зовж шаналж буй хэн нэгний тухай байж болно. Эсвэл ямар нэг зүйл сэргээн засах боломжгүйгээр өөрчлөгдсөн өнгөрсөн цагийн үйл явдал байж болно. Эсвэл ирж буй төсөөлшгүй хүнд ирээдүйн тухай байж ч болно. Алийг нь ч сонгосон эхлэл тань үзэгчийг “Яаж яваад ийм юм болов?” хэмээн уулга алдахад хүргэх ёстой.

• Хоёрдугаарт, үзэгчийг цаг хугацааны хувьд нааш цааш ахин дахин холхиулахаас зайлсхий.
Та машин жолоодож, ийнхүү урагш хойш холхин давхих юм бол дотор нь сууж буй зорчигчийн дотор муухайрна биз дээ. Хэрэв та үзэгчийг өнгөрсөн цагт аваачих юм бол тэндээ хангалттай удаан байж, тэр цагт юу болсныг харуулаад, одоо цагтаа буцаж ир.

2008 оноос 1995 он руу, дараа нь 2006 онд, тэгээд 1982 онд очих мэтээр битгий харайлга. Он цагийн аяллыг аль болох энгийн бөгөөд шууд байдлаар хөтөл.

Зураглалын арга үүнд хамаарахгүй: Энэ аргыг ашиглах үед янз бүрийн цаг үед олон янзын газар орших хүмүүс нэг л үйл явдлын талаар өөр өөр зүйлийг ярьж болно. Өгүүлийнхээ ерөнхий бүтцийг сонгохдоо эдгээрийг санаанаасаа бүү гаргаарай.

Манай бэлтгэсэн видеонуудаас