Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
Найруулга зүйн элементүүд
Хэв маягаа тодорхойлохдоо бусдаас суралц
Бичвэрийн бүтэц: Цаг хугацааны дэс дараалал уу, зураглал уу?
Он цагийн дэс дарааллыг бүтээх
Түлхүүр баримтыг ашиглах
Найруулга зүйн арга техник
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Түлхүүр баримтаа ашиглах

Цуглуулсан бүх баримт, хөрөг, санаа, тэмдэглэл зэргийг тань нэг дор хадгалдаг түлхүүр баримтыг санаж байна уу? Одоо та үүнийг хийж авсандаа маш их баярлах цаг ирж байна. Ялангуяа та, бидэнтэй нэгэн адил, бичиж эхлэхээсээ өмнө ерөнхий төлөвлөгөө гаргах дургүй бол энэ танд бүр ч их хамаатай.

1. Түлхүүр баримтын тусламжтайгаар бичвэрийн ноорог гаргах
• Эхлээд түлхүүр баримтаа гаргаж аваад дуустал нь унш.
• Дараа нь редакторлох зорилгоор нэг хувийг хуулбарлаж хадгал.
• Ингээд дуустал нь дахин нэг унш. Энэ удаад хэрэглэхгүй материалаа хас.
• Дахиад дуустал нь унш. Энэ удаад баримтанд орсон хэсгүүдийг тайрч, цаг хугацааны дэс дарааллаар өгүүллээ найруулах уу, эсвэл зураглалын аргыг ашиглах уу гэдгээс хамаараад тайрсан хэсгээ хүссэн газраа оруул.
• Сэтгэлд нийцсэн, өөрт таалагдах бүтэц бүхий текст гарч иртэл дээрх хоёр алхмыг давтан гүйцэтгэ.

Танд баяр хүргэе. Та дөнгөж сая өгүүллийнхээ эхний нооргийг гаргаж авлаа. Одоо та байгаа текстээ сайжруулж, тоо, баримт, мэдээллийг илүү амьд болгох ажилдаа орно. Зүгээр л мөр болгоныг уншиж, сайжруулан өөрчил. Эх сурвалжийн тухай мэдээллийг зүүлт болгон оруулахаа мартуузай. Энэ нь сүүлд баримтыг нягтлан шалгах, эрх зүйн хувьд алдаа мадаг байгаа эсэхийг тогтооход хэрэг болно.

2. Түлхүүр баримтын тусламжтайгаар үзэгдлүүдийг бүтээх
Зураглалын аргыг ашиглах бодолтой байгаа бол өгүүлэлд оруулахаар төлөвлөж буй үзэгдлүүдийн гарчгийг бичиж эхлэх боломж бий. Дараах зүйлсэд туйлын чухал анхаарал хандуул:
• Үзэгдэл бүр таны өгүүллийн утга агуулгыг нэг шат ахиулах амин чухал хэсэг байх ёстой.
• Үзэгдэл хоорондын шилжилт буюу тухайн хэсгээс өөрт хэсэгт шилжих шалтгаан нь тодорхой байх ёстой.
Дараа нь тухайн гарчигт хамаарах мэдээллийг түлхүүр баримтнаасаа хайчлан авч оруулна. Түлхүүр баримтанд тань дараах мэдээлэл байгаа эсэхийг нягталж баталгаажуул: Үйл явдал болсон газрын тухай мэдээлэл, тэнд хэн байсан, тэд юу хийсэн, юу ярилцсан, энэ бүгдийг хаанаас мэдэж авсан. Энэ бүхэн нь үзэгдэлд орох үндсэн элементүүд болдог.

Бодит амьдралд болж өнгөрсөн гэмт хэргийн тухай эрэн сурвалжлагын дараах жишээнд гэмт хэргийн хоёр гэрч даргадаа мэдээлэл өгч буй үзэгдлийг хэрхэн бичсэнийг ажиглаарай. Нэн ялангуяа хоёр эх сурвалжийн үгийг баталгаажуулахын тулд холбогдох баримтын тухай маш дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг анзаарна уу:

“Тэд даргынхаа буюу Хаберт Лэндайсын өрөөнд орж, Кристигийн каталогийг гарт нь атгуулаад, энэ компани Мариллогийн хулгайлагдсан зургийг зарж байна гэж хэлэв. “Энэ зураг саяхан Францад байсан гэдгийг та нар нотолж чадах юм уу” хэмээн Лэндайс асуулаа. Лаклотте хавтсаа нээж бичгийн хуучин машинаар бичсэн текст бүхий нэг нүүр хуудас гаргаж ирэв. Энэ нь Мариллогийн тухай Луврын өөрийнх нь лабораториос гаргасан, тус лабораторийн дарга асан Мэдлайн Ауерсын гарын үсэг бүхий, 1975 оны дөрөвдүгээр сарын 17-ны баримт байлаа.”

Хэрэв танд тухайн үзэгдлийг бичихэд шаардлагатай нарийн мэдээлэл байхгүй, эсвэл бичсэн үзэгдэл тань хоорондоо авцалдахгүй байвал та бичиж эхлэх болоогүй байна гэсэн үг. Эхний тохиолдолд нь та нэмэлт судалгаа хийх шаардлагатай, харин сүүлийн хэсэгт нь та өөрөө асуудлаа илүү сайн ойлгож авах хэрэгтэй.

3. Өгүүлэмж > баримт
Эрэн сурвалжилсан өгүүлэл бичиж буй хүмүүсийн сонгодог алдаа бол уншигчийг баримтаар булах явдал байдаг. Энэ алдааг сурвалжлагч нэг бол цуглуулж авсан маш олон мэдээллээ зөв зохион байгуулж чадаагүй, эсвэл мэдэж авсан бүх зүйлээ дэлгэж уншигчийг гайхшруулах гэсэнтэй холбоотой байдаг. Үүнийг шийдэх хоёр арга бий.

• Баримтыг зүгээр л нэг мэдээлэл биш, нарийвчилсан нэмэлт мэдээлэл хэмээн үзэх.
Бид хангалттай мэдээлэл олж авч чадахгүй хэмээн түгших хандлагатай байдаг. Бодит байдалд харин ч хэт их мэдээлэл цуглуулах нь амархан. Нэмэлт мэдээлэл бол таны өгүүлэмжид өнгө, утга оруулах үүрэгтэй. Тиймээс зөвхөн анхаарал татах (“байшин шатаж байв”), эсвэл гүн гүнзгий ойлголт өгөх тийм л баримтыг өгүүлэмждээ оруул. Жишээлбэл албан тушаалтны өрөөг юу чимэглэж буй, тухайн хүний эргэн тойронд юу байгааг харуулах нь үзэгчид маш богино хугацаанд тухайн хүн юуг чухалчилдаг талаар мэдээлэл өгнө. Бидэнтэй хамт ажиллаж байсан Нилс Хансон эдгээр нарийн мэдээллийг “nuggets” хэмээн нэрлэдэг бөгөөд үүгээрээ үнэт металлын гялтганасан ширхэгүүдийн нэгэн адил өгүүлэл дотроос гялалзан тодрох мэдээллийг хэлдэг.

• Шинэ баримт бүрт шинэ үзэгдэл
Өөрөөр хэлбэл шинэ эх сурвалж, шинэ газар, өөр цаг хугацааг анхааралд өртөх байдлаар харуулах нь чухал. Эдгээр нь баримтын хөдөлгүүр болж өгдөг.

Баримт дангаараа болж өнгөрсөн түүхийг илэрхийлдэггүй.
Түүх баримтыг өгүүлдэг гэдгийг санаарай.
Өгүүлэл тань баримтанд дарагдан нугадайх юм бол та амжилтад хүрэхгүй. Хэлэх гэсэн зүйлийг тань тодруулж өгөхгүй бол тийм баримт танд хичнээн сонирхолтой санагдсан ч ашиглаад хэрэггүй.

Манай бэлтгэсэн видеонуудаас