Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
Баримтын шалгалт гэж юу вэ?
Ёсзүйн хяналт
Баримтын шалгалтад түлхүүр баримтаа ашиглах
Баримтын шалгалттай холбоотой сэтгэлзүйн үр нөлөө
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Баримтын шалгалтад түлхүүр баримтаа ашиглах

Тавдугаар бүлэгт бид түлхүүр баримт боловсруулах буюу судалгааны явцад бүрдүүлсэн олон төрлийн мэдээллийг нэг дор эмхлэн ангилах нь баримт материалаа зөв зохион байгуулж, хянахад хэрхэн тус болдог талаар бичсэн. Одоо таныг түлхүүр баримт тань хуульчид, баримт шалгагчдын дунд өндөр нэр хүндтэй болгох гэж байна.

Хэрэв та түлхүүр баримтаа зөв боловсруулсан бол түүн дотор баримт болгоны эх сурвалж зоолттой байж байх ёстой. Та өгүүлэлдээ ашиглах бүх эх сурвалжаа энд оруулах албагүй. Гэхдээ дараа нь баримтын шалгалт хийнэ гэдгийг урьдчилан тооцоолж, энэхүү шалгалтыг илүү хялбар болгох үүднээс эх сурвалжийн жагсаалтаа ялангуяа маргаантай ээдрээтэй эх сурвалжийн баримтыг нягт нямбай жагсаах нь танд ашигтай.

Та түлхүүр баримтаа нягт нямбай боловсруулсан бол баримт болгоныг хаанаас авч болох тухай мэдээлэл тэнд байж байгаа. Ашигласан бүх баримтаа түлхүүр файлаас хуулан авч өгүүлэлд гарч буй дэс дарааллаар нь байршуул. Энэ нь баримтын шалгалт хийж буй хүнд болон танд маш чухал алхам байх болно. Учир нь та шаардлагатай мэдээллийг олохын тулд түлхүүр баримтаа бүтнээр нь унших шаардлагагүй болох тул цаг хэмнэнэ.

Битгий инээгээрэй, гэхдээ бидний мэдэхээр шалгалтын үйл явцыг хялбар болгох хамгийн сайн арга бол эх сурвалжийн зүүлт бүхий өгүүллийн нэг хувилбар бэлтгэх явдал байдаг. Эрдэм шинжилгээний нягт нямбай бүтээл мэт ийм зүйлийг бэлтгэхэд тодорхой цаг зарцуулах шаардлагатай боловч бүтээлийн эцсийн шатанд хүн бүр цагаа хэмнэх болно. Ялангуяа шүүмжлэн илчлүүлж буй этгээд таныг үгүйсгэх, гомдоллох магадлалтай хэсгүүдийг баталгаажуулахад ийнхүү эх сурвалжийн зүүлт хийх нь тус болдог.

Хэрэв та энэ аргыг ашиглахаар шийдвэл зүгээр л түлхүүр баримтаасаа эх сурвалжийн нэрийг хуулж авч нүүрний доод хэсэгт байрших зүүлт рүү зөөх механик үйлдлээс зайлсхийхийг зөвлөж байна. Ингэхийн оронд энэ боломжийг ашиглаж, тухайн эх сурвалжийг хэрхэн ишлэж, түүнтэй холбоотой юу бичсэнээ эргэн нэг хяна. Эх сурвалжийн үгийг өөрийн үгээр товчлохдоо гуйвуулж, утга санааг өөрчлөөгүй гэдгээ баталгаажуул. Ийм зүйл байнга тохиолддог бөгөөд таны бүтээлийг хэн нэгэн шүүмжилж эхлэхэд энэ зэргийн жижиг сажиг алдаа нь таныг бусдын нүдэнд маш хайхрамжгүй харагдуулах болно. Эх сурвалжийн зүүлт хийх ажлыг хөнгөлөх зарим арга байдаг. Хэрэв эх сурвалж тань Интернэтэд байршиж буй бол хаягийг нь хуулж аваад зүүлтэндээ оруул. (Интернэтээс авсан баримтыг тэр чигээр нь хуулбарлан хадгалах хэрэгтэй. Учир нь Интернэт дэх мэдээллийг өөрчлөх маш амархан бөгөөд ингэсэн тохиолдолд таны баримт нотолгоо үгүй болно.)

(Интернэшнл Херальд Трибюн эрэн сурвалжилсан нэгэн этгээдийн веб сайтыг бүтнээр нь хуулж авч хадгалсан аж. Өгүүлэл хэвлэгдсэн өдөр тэрхүү веб сайтыг Интернэтээс авсан байв.) Та шаардлагатай веб сайтыг хуулж авч баримтын хянагчдаа холбоосыг нь явуулах, эсвэл CD-нд хуулж авах боломжтой. Ашиглаж буй аль ч электрон мэдээллийн хэрэгсэл тань найдвартай байх ёстой. Бидний нэгэн анд олон улсын компанийн тухай эрэн сурвалжилж, олж авсан мэдээллээ Интернэт дэх цахим хуудсанд хадгалж байсан юм. Гэтэл түүний нэг сурвалжлагч нь өөр компанид шилжиж ормогцоо цахим хуудсыг нь устгаж үгүй хийсэн аж. Ийм зүйлээс болгоомжлогтун.

Манай бэлтгэсэн видеонуудаас