Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
Баримтын шалгалт гэж юу вэ?
Ёсзүйн хяналт
Баримтын шалгалтад түлхүүр баримтаа ашиглах
Баримтын шалгалттай холбоотой сэтгэлзүйн үр нөлөө
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Баримтын шалгалттай холбоотой сэтгэлзүйн үр нөлөө

Баримтын шалгалт нь түүнд оролцож буй хүн бүрт тодорхой хэмжээгээр нөлөөлөх бөгөөд асуудлын гол нь гагцхүү яаж гэдэгт л байна. Тэдгээр үр нөлөө нь зөрчилтэй байж болох бөгөөд өөрөө аяндаа алга болчихдоггүй.

Юун түрүүнд баримт мэдээллийг эхнээс нь уншиж, хэлсэн зүйлийг тань шалгах явцад судалгаа хийхэд мэдэрч байсан зүйлс сэргэж ирдэг. Хэрэв таны уур хүрч, эсвэл гутарч байсан бол тэдгээр мэдрэмж ямар нэг байдлаар сэтгэлд тань цуурайтах болно.

Хамгийн гайхмаар нь та илчилж буй хүнээ өрөвдөж магадгүй, гэхдээ үүний цаадах учир шалтгаан нь ихэвчлэн айдас байдаг.

Ийнхүү мэдэрч буй зүйлсээ тэмдэглэж авах нь зүйтэй. Та өмнө судалгаа хийж байхдаа ингэж тэмдэглэл хөтөлж байсантайгаа ижлээр сэтгэл хөдлөлөө шинжлэн дүгнэж залах боломжтой болно. Заримдаа иймэрхүү үед тэмдэглэж авсан зүйлсээ өгүүлэлд ашиглаж болдог.

Шалгалтын тодорхой үе шатанд та бүтээлдээ эргэлзэж, ямар нэг зүйлийг буруу ойлгосон мэт мэдрэмж төрдөг. Ийнхүү дотоод ухамсарт бий болох айдас нь янз бүрийн шалтгаантай байх бөгөөд зарим нь огт үндэслэлгүй байдаг.

Агуулгын алдаа гаргасан байх магадлалын хувьд үгүйсгэх аргагүй бөгөөд үүнийг шийдэх хамгийн сайн арга бол алдсан байж болох хэсэгт хэрхэн ажилласнаа дахин хянах явдал байдаг. Гэтэл нөгөө талаар та үнэхээр үнэн бодит зүйлийг олж мэдсэн байж болно. Гэхдээ энэ үнэн нь гамшигтай, үр дагавар нь аймшигтай учир та дотоод ухамсартаа үүнд итгэхгүй байхыг эрхэмлэнэ.

(Анне Мари Кастерет Францын төр өндөр албан тушаалтнууд мэдсээр байж ХДХВ-ээр халдварласан цусан бүтээгдэхүүн борлуулж байсныг олж мэдээд, хэсэг зуур өөрийгөө солиорсон юм болов уу хэмээн гайхаж байсан гэдэг.)

Энд хамгийн сайн арга бол ахиад л мэдээллээ хянах. Олсон баримт тань хорвоо ертөнцийг таны бодож байснаас хамаагүй илүү гутамшигтай гэдгийг харуулж байвал таны өгүүлэл үүнийг өөрчлөхөд өчүүхэн ч гэсэн нэмэр болно хэмээн өөрийгөө тайтгаруул.

Хэрэв та алдаа гаргасан бол түүнийгээ аль болох хурдан, болж өгвөл яагаад ийм алдаа гаргасныг ойлгомогцоо хүлээн зөвшөөр. Ийнхүү алдаа гаргасан шалтгаанаа мэдэж авах нь өөр алдаа байгаа эсэхийг олоход тус болно.

Оюун ухаан тань өгүүлэлд буй онгорхой цоорхойг таамгаар бөглөх оролдлогыг өөрийн эрхгүй хийдэг нь ихэнх алдааны шалтгаан болдгийг анааралдаа авна уу. (Коломбогийн ашигладаг үндсэн аргуудын нэг нь сэжигтнийг урьж ийнхүү таамаг гаргуулах явдал байв.) Та “Яг юу болж өнгөрснийг би мэдэхгүй, гэхдээ ийм л зүйл болсон байх” гэж өөртөө хэлэх үед дээрх алдааг гаргадаг. Ер нь бол яг үнэхээр юу болсон нь илүү сонирхолтой байдаг.

Тиймээс уншигчид таамаг дэвшүүлж буйгаа таниул, эсвэл мэдэхгүй зүйлээ мэдэхгүй л гэж хэл. Та ямар нэг зүйлийг мэдэхгүй байх нь буруу биш, ингэж хэлэхийг буруугаар ойлгох ч боломжгүй. Үүн дээр таны мэдэж буй зүйл илүү хүчтэй, итгэл үнэмшилтэй болно.

Хяналтын явцад хянагч, бичигч хоёрын хоорондох харьцаанд хүндрэл үүсэх явдал байдаг.
Тэд маш их дарамттай, үр дүнгээс нь эрсдлийн хэмжээ хамаарах үнэ цэнэтэй ажил хийж буй бөгөөд ийм үед хүн илүү сайхан ааштай болно гэж байдаггүй. Энэ нь мөн ноцтой сөрөг үр дагавартай байж болох тул үүний шалтгаан, анагаах арга замыг мөн нухацтай авч үзэх шаардлагатай. Бичигчийн хувьд баримт тайлбарт эргэлзэх болгонд үүнийг урван мэхлэхтэй адилаар хүлээж авдаг. Мөн хянагч түүний илрүүлсэн зүйлд итгэхийг хүсэхгүй, эсвэл итгэж чадахгүй байна хэмээн өөрийн эрхгүй боддог. Бичигч өөрийн бүтээлдээ бүх сэтгэлээ зориулж ажилласан тул баримт, мэдээлэл, үг үсэг болгон нь мах цусных нь тасархай мэт байдаг. Ийнхүү олон янзын зүйлийг мэдэрч буй сурвалжлагч уур бухимдлаа шууд илэрхийлнэ. Гэтэл нөгөө талд баримтыг шалгаж буй нэгэн сурвалжлагчийг дутуу ажилласан хэмээн бодож, эсвэл сэтгэл хөдлөлдөө автсаныг нь шүүмжлэн, хийсэн зүйлээ сайжруулахыг хүсэхгүй байгаад дургуй нь хүрнэ. Ингээд зөрчил үүсэх нь гарцаагүй болох бөгөөд хоёр тал боломжийнхоо хэрээр бүтээлийг сайжруулах оролдлого хийхгүй бол байдал маш эвгүй болдог. Хэн нэг нь эсвэл хоёулаа бардам зан, хувийн гоморхлоо давах чадваргүй, эсвэл нөгөө талдаа итгэл үзүүлж чадахгүй бол хамтарч ажиллаад хэрэггүй.

Сурвалжлагч судалгааны ажлаа эхлэхээс өмнө баримтын шалгагч хэн байхыг мэдэж, түүнтэй хэрхэн хамтран ажиллахаа тохиролцох нь ажлын үр дүнд маш чухал нөлөөтэй байдаг. Энэхүү хамтын ажиллагааны харилцааг сүүлийн мөч хүртэл хойшлуулаад хэрэггүй. Сүүлийн шат тань амжилтгүй болох юм бол таны бүх ажил бүтэлгүйтнэ.

Манай бэлтгэсэн видеонуудаас