Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Хэвлэн нийтлэх
Олон нийтийн өмнө бүтээлээ хамгаалах
Сурталчлах
Дуусгах
Хэвлэн нийтлэх

Та маш чухал асуудлыг судалж, нотлоход ихээхэн хүч, хөдөлмөрийг зарцууллаа. Одоо та түүнийгээ аль болгох дуулиан төрүүлэхүйц байдлаар нийтэд түгээх ёстой.

Яагаад? Яагаад гэвэл энэ чигээрээ үргэлжилж болохгүй зүйл өөрчлөгдөх, эсвэл зогсох ёстой. Явцын дунд та бүтээлээ олон нийтийн өмнө хамгаалах шаардлага гарч болно. Үүнээс үл хамаараад та ямар ч байсан бүтээлээ сурталчлах хэрэгтэй.

Яагаад? Яагаад гэвэл ганцаардмал сурвалжлагч үргэлж ялагддаг. Хамгийн сайндаа анхааралд өртөхгүй, тиймээс үр дүнд хүрэхгүй. Хамгийн муудаа түүнийг шийтгэнэ.

Харин “Уур хилэнгийн сэтгүүлзүй” мэтийн бүтээл бол эрэн сурвалжлах сэтгүүлзүй хэрхэн зорилгодоо хүрдгийн яруу тод жишээ бөгөөд урьдчилан тооцоолох, хамтрагч, дэмжигчийг бий болгохын ач холбогдлыг харуулдаг.

Эрэн сурвалжлага бол ердийн сэтгүүлзүйн судалгаанаас илүү их цаг хугацаа, мөнгө, хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс энэ бүгдийн үр шимийг хүртэхийн тулд тодорхой алхам хийхгүй байх нь тэнэг хэрэг. Наад зах нь тухайн мэдээллийн байгууллагын нэр хүнд өсч, эрэн сурвалжлах урлагийг нь хүмүүс шүтэн биширч, олон нийтэд эзлэх байр суурь нь бэхжих ёстой. Мэдээлэл сайтай, хараат бус агуулгыг хэрэглэгчдээ хүргэдэг мэдээллийн байгууллагууд илүү өндөр ашигтай ажилладаг нь нотлогдсон байдаг. Тиймээс үзэгч, уншигчдыг хүлээн авч буй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгодог болгоход анхаар.

Энэхүү бүлэгт бүтээлийг хэвлэн нийтлэх, хамгаалах, сурталчлахад шаардлагатай наад захын алхмуудыг санал болгож байна.

Хэвлэн нийтлэх
Өгүүллийг сайн редакторлож, үг, үсгийн алдааг хянасан байх ёстой. Эрэн сурвалжилсан бүтээл дээр ажиллаж байгаагүй редакторууд заримдаа чухал нарийн мэдээллийг хасч танан өгүүллийг эвдэж орхих тал бий. Тиймээс чухал зүйлийг авч үлдэхийн төлөө тэмцэх, чухал бишийг нь хасуулахад бэлэн бай.

Бүтээлээ сайн зурагжуул. Зураггүй, эсвэл цөөн бөгөөд муу зурагтай бүтээлийг ойлгоход түвэгтэй байхаас гадна ядуу харагддаг.

Бүтээлийн гарчгийг хангалттай сайн сурталчил.

Гэхдээ бүтээлийн тань агуулгатай зөрчилдсөн, эсвэл дотор нь огт байхгүй зүйлийг гарчигт оруулж дуулиан тарихыг редакторт бүү зөвшөөр.

Бүтээлээ хамгийн сайн талбайд байршуулж, хамгийн олон хүний анхааралд өртүүлэхийн төлөө тэмц.

Манай бэлтгэсэн видеонуудаас