Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Хэвлэн нийтлэх
Олон нийтийн өмнө бүтээлээ хамгаалах
Сурталчлах
Дуусгах
Олон нийтийн өмнө бүтээлээ хамгаалах

Өгүүлэлд эерэгээр гарч буй эх сурвалжуудад бүтээлээ нийтлэгдэх гэж байгааг хэлж, ойр дотны хүмүүстээ үзүүл хэмээн нэг хувийг нь өг. Тухайн асуудалтай холбоотой парламентын гишүүд болон улс төрчдөд мөн ингэ.

Яг хэвлэгдэхийн (гэхдээ таны өгүүлэл хэвлэгдэхээс өмнө өөр хэн нэгэн бүтээлийг тань хулгайлчих боломжгүй байхаар бодож) хамтран ажиллагч болон төрийн бус байгууллагынханд өгүүллээ болон түүнд ашигласан гол гол баримтуудыг илгээ. Тэдгээр баримтыг та өөрөө илгээхгүй бол тэд богино хугацаанд өөрсдөө олж авч чадахгүй бөгөөд таны бүтээлийг баталгаа нотолгоогүйгээр ашиглах эсэхдээ эргэлзэх болно.

Бүтээлийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуул (сэтгүүлч, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага гэх мэтийг татан оролцуулж болно).

Илчлүүлж шүүмжлүүлсэн хүмүүс эсэргүүцэл үзүүлж хариу үйлдэл хийнэ гэдгийг тэдний өмнө нь өгсөн мэдэгдэлд тулгуурлаж урьдчилан тооцоолоод (тэд өмнө хэлсэн зүйлээ л давтах байх) тэдний хамгаалалтыг нураах өөр өгүүлэл бэлтгэ. Энэ аргыг Анне Мари Кастерет халдвартай цусан бүтээгдэхүүний тухай бүтээлийнхээ дараа ашиглаж амжилтад хүрсэн аж.

Манай бэлтгэсэн видеонуудаас