Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Хэвлэн нийтлэх
Олон нийтийн өмнө бүтээлээ хамгаалах
Сурталчлах
Дуусгах
Дуусгах

Таны өгүүлэл томхон мэдээллийн хэрэгслээр гарсан ч бай, жижиг сонинд нийтлэгдсэн ч бай, тухайн асуудалд холбоотой, таны өгүүлэлд ач холбогдол өгөх хүмүүс бүтээлийг тань олж уншсан байх ёстой. Та өөр үр дүнд хүрээгүй байлаа ч ядаж л эдгээр хүмүүст хэн нэгэн тэдний асуудалд санаа зовж буйг харуулах болно.

Таны хөдөлмөрийг үнэлсэн хүмүүсээс сэтгэлийн дэм ирэх тэр мөчийг цаг зав гарган таашаан эдэл. Шүүмжлэлийг анхааралтай сонсож, хэрэгтэй зүйлийг нь ав. Зарим хүн таныг од болгож хүндэтгэх боловч тэгж бодохгүй байгаа хүмүүсээс суралцаж чадаж л байвал өөрийгөө од хэмээн омогшиж болно.

Өөр зүйл дээр ажиллах шаардлагатай байвал түүнийг хий. Та судлах салбараа, эсвэл газар нутгийг нь солихыг хүсч байж болно. Эсвэл та бүтэлгүй муу зүйлийг биш, гэгээлэг сайхан сэдвийг сонгож судалмаар санагдаж болно. Эрэн сурвалжлах тутам та илүү хүчтэй болно гэдгийг л санаж яв.

Хаа ч явсан өөрийн гэсэн арга барилаа авч яв, тэгвэл та амжилтад хүрнэ. Бид үүнийг мэдэж байна, яагаад гэвэл бид ч тэнд байсан.

Тавтай морил, амжилт хүсье!

Манай бэлтгэсэн видеонуудаас