Нүүр хуудасГлоб Интернэшнл ТББСэтгүүлчдийн бүтээлМэдээХолбоо барих
СЭДЭВ
ТААМАГ
НЯГТЛАХ
ХҮНИЙ НӨӨЦ
ЦЭГЦЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ
БИЧИХ
ШАЛГАХ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ
Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулав
Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан ба соёлын байгууллага /UNESCO/ – ын Мэдээлэл харилцаа холбооны хөтөлбөрийн хүрээнд  2011 онд эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулан "Таамагт суурилсан судалгаа" гарын авлага  эрхлэн гаргасан юм.

Энэ гарын авлага нь  Марк Ли Хантер, Нилс Хансон, Рана Сабаг, Луук Сенгерс, Дру Саливан зэрэг Франц, Швед, Дани,  Голландын сэтгүүлчдийн хамтын бүтээл бөгөөд өмнөх үгийг Аль Жазирагийн ахлах эрэн сурвалжлагч Ёсри Фода бичжээ.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсэн арга техникийн тухай өгүүлсэн 8 бүлэг бүхий энэ гарын авлагыг сэдэв тус бүрээр нь цахимт хэлбэрт оруулсан бөгөөд хэрэв аудио хэлбэрээр  шууд сонсохыг хүсвэл энд дарж сонсоорой.  

Энэ вэб сайтыг "Глоб Интернэшнл" ТББ ЮНЕСКО, "Оюу толгой" ХХК, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2011 оны 9-р сараас 12-р сарыг дуустал дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн "Таамагт суурилсан судалгаа" төслийн хүрээнд хийв.

Төслийг санхүүжүүлсэн ЮНЕСКО, "Оюу толгой" ХХК, Швейцарын хөгжлийн агентлагт талархал илэрхийлье.

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД
Манай бэлтгэсэн видеонуудаас